НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулганыг даргалж буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанатай 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр уулзав.
Уулзалтаар манай улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд комиссоос үзүүлж буй дэмжлэг туслалцаа нь бүс нутгийн тогтвортой хөгжилд үзүүлэх Монгол Улсын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлов.