ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба салбарууд болон орон нутгийн нисэх буудлуудын санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудад мэдлэг олгох сургалт 2024 оны 04 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын танхимд болж өндөрлөлөө.
Тус сургалтаар байгууллагын төсөв, төлөвлөлт, орон нутгийн нисэх буудлуудын батлагдсан төсвийн талаар танилцуулга хийж, VERITECH программ, татварын тухай хуулиуд шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай болон Нийгмийн даатгалын ерөнхий хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор онлайн программд орсон өөрчлөлт зэрэг сэдвүүдээр мэргэжлийн багш болон нийгмийн даатгалын ажилтнууд мэдээлэл өглөө.
Сургалтад орон нутгийн 16 нисэх буудлын санхүүгийн ажилтнуудаас гадна ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа салбар нэгжүүдийн санхүүгийн ажилтнууд нийт 60 гаруй хүн хамрагдсан байна.
Эх сурвалж: ИНЕГ