“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төмөр замын суурь бүтцээр 2024 онд тээвэрлэсэн ачаа 1 сая тоннд хүрлээ.
Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 464 мянган тонн, Тавантолгой-Цогтцэций-Тавантолгой чиглэлд 538 мянган тонн ачааг тус тус тээвэрлээд байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн өссөн дүнгээс 3.8 дахин өссөн үзүүлэлт юм гэж "Тавантолгой төмөр зам" ХХК-иас мэдээллээ.