Чөлөөт бөхийн төрлөөр "Парис-2024" олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн тавдугаар сарын 9-12-ний өдрүүдээр Туркийн Истанбул хотноо явагдана.
Энэхүү тэмцээнд тивээсээ эрх авч чадаагүй улс орнууд өрсөлдөх бөгөөд Монголын бөхчүүдээс олимпын эрх авахын төлөөх сүүлчийн дайралтаа долоон жинд хийх юм байна.
Эрэгтэйчүүдийн: 57 кг-д З.Занабазар, 65 кг-д Т.Тулга, 74 кг-д О.Сүлдхүү, 97 кг-д Г.Ганхуяг
Эмэгтэйчүүдийн: 53 кг-д Б.Хулан, 57 кг-д Б.Хонгорзул, 76 кг-д Э.Даваанасан нар барилдахаар болжээ.
Монголын бөхчүүдээс одоогоор 50 кг-д ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Д.Отгонжаргал, 62 кг-д дэлхийн аварга П.Орхон, 68 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 125 кг-д М.Лхагвагэрэл нар "Парис-2024" олимпод оролцох эрхээ баталгаажуулаад байна.
Эх сурвалж: UB.LIFE У.Чинзориг