Монголын боксын Үндэсний шигшээ баг "Парис 2024" олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд хүчээ сорихоор өнөөдөр буюу 2024 оны 5 дугаар 08-ний өдөр Тайланд улсыг зорилоо.
Тус улсад олон улсын хамтарсан бэлтгэлд манай шигшээ баг хамрагдах бөгөөд үргэлжлүүлэн Тайланд улсад зохион байгуулах олимпын эрх олгох сүүлийн тэмцээнд хүч, ур чадвараа сорих юм байна.
Олимпын эрхийн тэмцээнд оролцох тамирчид:
Эрэгтэй: +92 кг-д Х.Бекнур, 92 кг-д Н.Отгонболд, 80 кг-д Г.Далай, 71 кг-д О.Бямба-Эрдэнэ, 63.5 кг - Э.Цэндбаатар, 57 кг-д Х.Энх-Амар,
51 кг-д Г.Ган-Эрдэнэ
Эмэгтэй: 75 кг-д Э.Эрдэнэтуяа, 66 кг-д Г.Бадмаараг, 60 кг-д М.Намуун, 57 кг-д Т.Болортуул, 54 кг-д М.Энхжаргал
Монголын Үндэсний шигшээ багийн хамт олон, дасгалжуулагч нарт Монголын боксын холбооноос өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөж байна.
Эх сурвалж: Монголын боксын холбоо