Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны 5 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн хойд хэсгээр 26-31 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадасгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 25-27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2024 оны 05 сарын 13-17 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нугийн зарим газраар, 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 15-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-3 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд ихэнх нутгаар дулаарна.