Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр болон маргааш нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны тавдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж 13-15 хэм дулаан байна.
2024 оны тавдугаар сарын 13- 18 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 14-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд говь, талын нутгаар, 16-нд нутгийн баруун хойд хэсгээр, 17-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд ихэнх нутгаар сэрүүхэн байх боловч 15-наас дулаарч Монгол-Алтай, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.