“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдаж, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах талаар хэлэлцлээ.
Мөн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт, инженер геологийн судалгаа, байр зүйн зураглал, 2024 онд хэрэгжүүлэх зураг төслийн ажлын явцыг хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргаж, холбогдох байгууллагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд:
- Инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг эцэслэн батлуулж, төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэх;
- “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулахад шаардлагатай тооцоо, судалгааг гаргаж, хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлүүлэх асуудлыг Засгийн газарт танилцуулах;
- Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын явцыг цаг тухай бүр танилцуулах;
- 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зураг төслийн ажлын тендерийг холбогдох хуулийн дагуу шуурхай зохион байгуулах.
- Эхний ээлжийн инженер геологийн судалгаа, байр зүйн зургийн ажлыг эцэслэн дуусгаж, захиалагчийн дүгнэлтийг гаргах.
- Дэлгэрэнгүй мэдээллийг https://kharkhorum.gov.mn/post?id=155806 авна уу.
Эх сурвалж: БХБЯ