Монгол, Орос, Хятад гурван улсын Гал түймэр унтраах, аврах албаны олон улсын сургуулилтыг зохион байгуулах төлөвлөлтийн хуралд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай, Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар оролцож байна.
Тус хурал нь Онцгой байдлын ерөнхий газар, ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам хоорондын 2024-2025 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.
Энэ сарын 23-24-ний өдрүүдэд ОХУ-ын Хабаровск хотноо болж байна.
Эх сурвалж: ОБЕГ