Тайландын Бангкок хотноо "Парис 2024" Олимпын эрх олгох боксын сүүлчийн тэмцээн өнөөдөр эхэлж байгаа бөгөөд тус тэмцээнд Монголын 7 эрэгтэй, 5 эмэгтэй тамирчин ур чадвараа сорихоор тус улсад очоод байна.
Өнөөдөр /2024.05.14/ манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд Х.Энх-Амар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул, 66 кг-д Г.Бадмаараг нар тулаанаа эхлүүлнэ.
Тэмцээний хуваарь:
Эрэгтэй:
51 кг - Г.Ган-Эрдэнэ - Саудын Араб (2024.05.25)
57кг - Х.Энх-Амар - Боливи (2024.05.24)
63.5 кг - Э.Цэндбаатар - Вьетнам (2024.05.26)
71 кг - О.Бямба-Эрдэнэ - Туркменистан (2024.05.26)
80 кг - Г.Далай гоц мөргөсөн.
92 кг - Н.Отгонболд - Афганистан (2024.05.27)
+92 кг - Х.Бекнур - Доминикан (2024.05.29)
Эмэгтэй:
54 кг - М.Энхжаргал - Япон (2024.05.28)
57 кг - Т.Болортуул - АНУ (2024.05.24)
60 кг - М.Намуун - Энэтхэг (2024.05.27)
66 кг - Г.Бадмаараг - Колумбиа (2024.05.24)
75 кг - Э.Эрдэнэтуяа - Барбадос (2024.05.27)
Эх сурвалж: МҮОХ