Өнөөдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдөр болох үйл явдлын талаар зарим мэдээллийг та бүхэнд тоймлон хүргэж байна.
09.00 цагт: ХЗДХЯ-нд: “Шүүх шинжилгээний хууль” шинэчлэгдэн хэрэгжиж буйтай холбоотойгоор “Хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлын үнэлгээ” сэдэвт сургалтыг Монгол, БНСУ-ын мэргэжилтнүүд зохион байгуулна. Утас:8005-8886.
Төрийн ордонд: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцыг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах 3 дахь ээлжит сонсголыг эхлүүлнэ.
10.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд: БОАЖЯ-нд иргэд, ААН-үүдээс ирүүлсэн гомдол, саналд тайлбар, мэдээлэл өгнө. Утас: 8803-8882.
11.00 цагт “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын малчид уул уурхайн компанид олгосон лицензээс үүдэн амьдрах боломжгүй болж байгаа талаар мэдээлж, Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-д хандаж буй талаар мэдээлнэ.
11.30 цагт Монголын Хүүхдийн ордон: “Мэлхий гүнж” хүүхдийн театрын жүжгийн талаар хэвлэлийн бага хурал хийж мэдээлнэ. Утас: 8030-3303, 8616-7066 11-333-666.
12.00 цагт: ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалт, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.