“Хүнсний аюулгүй байдлын удирдлага хүнс үйлдвэрийн хэлхээн дэх аливаа байгууллагад тавих шаардлага - MNS ISO/IEC 22000:2019” сэдэвт сургалтыг 05 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулж байна.
Сургалтын зорилго:
- Хүнсний стандартчилал, бүтээгдэхүүний хаяг шошго
- HACCP-г нэвтрүүлэх талаар мэдээлэл өгөх
- Хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аюултай байдлыг илрүүлж, тогтоож, үнэлэх, хяналтыг бий болгох юм.
Сургалтын хүрээнд Хүнсний стандартчиллын ажлын танилцуулга, HACCP-Аюулын дүн шинжилгээ ба эгзэгийг хянах цэгийн тогтолцоо, MNS ISO/IEC 22000:2019 стандартын шаардлагууд, байгууллагын төлөв байдал, Хүнсний аюулгүй байдлын тогтолцоонд удирдлагын гүйцэтгэх үүрэг зэргийг судлана.