Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээг энэ жил “Дэлхийн Монгол хүүхэд” нэртэйгээр зохион байгуулна. Энэ жил төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдааныг зохион байгуулах бөгөөд талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа хоол хүнсний үйлчилгээг байршуулах юм.
Мөн талбайн урд талд байрлах авто машины зогсоолд “Повер экспо” авто үзэсгэлэн болно. Баярын өдрөөр тодорхой чиглэл бүхий авто замын хөдөлгөөнийг хааж, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангахаар зохицуулалт хийнэ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шохой зургийн уралдаан ч мөн болно.
Баярын өдрөөр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
Үүнд:
- “Power expo” авто машины үзэсгэлэн
- Урлаг соёлын тоглолт
- Спортын 6 төрлийн тэмцээн уралдаан
- “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн
- E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийг танилцуулах
- Хүүхдийн хөгжлийн тэмцээн уралдаан, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа
- Хүнс худалдаа үйлчилгээ
Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 6 дугаар сарын 1-ний өдөр дараах чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд жолооч та бүхэн явах чиглэлээ сайтар төлөвлөж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу!
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХЭД , ГЭР БҮЛИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ГАЗАР