Барилгын чанар, аюулгүй байдал, стандартын зөвлөгөөн болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 47 секунд

Барилгын чанар, аюулгүй байдал, стандартын зөвлөгөөн болно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байжээ.

Тухайлбал, Улаанбаатар хотын эдийн засгийн форум зохион байгуулах хүрээнд бэлтгэл ажлыг хангаж байна. Урьдчилсан байдлаар тус форумд хотын 34 дарга, Элчин сайдын 24 яам, олон улсын байгууллагуудын суурин 16 төлөөлөгч, зохицуулагч, 25 аж ахуйн нэгж, байгууллага, нийт 100 төлөөлөгч оролцохоо мэдэгджээ.

20 гаруй байршилд халиа тошин үүссэн

Мөн барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ дагуу төлөвлөгөөт хяналт шалгалтаар их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 171 объектод, урьдчилан сэргийлэхээр 887 объектод хяналт шалгалт хийнэ. Стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй хүүхдийн тоглоомын 976 талбай байгаагаас 2023 онд 487-д нь стандарт хангуулах арга хэмжээ авна.

Түүнчлэн шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх ажлыг зохион байгуулах үүрэг өгсөн.

Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 20 гаруй байршилд халиа тошин үүсэж, айл өрх, албан байгууллагын хашаа, гудамж, зам, талбай ус, мөсөнд автжээ. Үүссэн хор уршгийг арилгахаар 70 хүн 12 техник хэрэгсэлтэй ажиллаж, 35 км шуудуу татаж, 30 машин шороо асган ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа, худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50 метр хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд худалдаа, үйлчилгээ эрхлэгч 2864 аж ахуйн нэгж, 1229 иргэн 183,400 ам метр талбайг цэвэрлэсэн байна.

“Гүүрэн байгууламжийн ажлууд гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн”

Хотын дарга гүүрэн байгууламжуудын ажлын талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас тодруулахад “Зайсангийн хос гүүр, Наадамчдаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх /Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох/ гүүрэн байгууламж, Шар хаднаас Гачуурт хүртэлх гүүрэн байгууламжийн ажил гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн” гэсэн юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг 1993 онд хувьчилсан бөгөөд ойр орчмынх нь газрууд жилээс жилд хумигдаж, олон давхар орон сууц баригдах болсон. Мөн тус хүрээлэнд тоглолт зохион байгуулж, орлого олдог ч 49 хувийг эзэмшдэг нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй.

Өнгөрсөн жил л гэхэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод нийслэлээс багагүй хөрөнгө зарцуулсан юм. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид засвар, үйлчилгээ хийгээд байдаг. Гэтэл нийслэлд ямар ч мөнгө орж ирдэггүй, ийм байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй. Нийслэлийн өмч эзэнгүй мэт байж болохгүй” гэлээ.

Гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно

Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах, Нийслэл Улаанбаатар хотын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ашиглалт, үйлчилгээний журам боловсруулах ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох журам боловсруулах Ажлын хэсэг байгуулагдаж, мэргэжлийн байгууллагуудаас саналаа аваад явж байна. Гэрэлтүүлгийн хувьд мөн Ажлын хэсэг байгуулагдсан. Дүүргүүдийн хариуцсан байгууллагуудтай уулзаж, өмнө нь хоёр байгууллага хамтран гэрээ байгуулдаг байсан бол одоо УБЗАА-тай хамтран гурвалсан гэрээ байгуулахаар ажиллаж байна. Гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байгааг 100 хувь болгоно. Цаашид нэгдсэн автомат унтраалгатай болгох ажлыг судалж байгаа” хэмээсэн юм.

10,322 метр хашаа, хайс буулгана

Хотын дарга зуслангийн бүсийн төлөвлөлт, хаягжуулалт, орц гарц, хашаа, хайс, нүхэн жорлон зэргийг цэгцлэх ажлууд, нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж буй байршлын судалгааны талаар холбогдох байгууллагын удирдлагаас тодруулав.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг “Зуслангийн 26 амны төлөвлөлтийн ажлыг хийж байгаа. Шадивлан, Жигжид, Хуурай мухар, Бэлх гээд дөрвөн амны 8916 нэгж талбарын 1865 га-д төлөвлөлт хийж, тайланг хүлээн авсан. 22 амны төлөвлөлтийг зургаадугаар сард авахаар ажиллаж байна.

Хашаа, хайсны арга хэмжээг гуравдугаар сарын сүүлчээр зохион байгуулж, 100 байршилд 10,322 метр хашаа, хайсыг буулгаж ажиллана. 62 байршлын 6553 метр хашааг стандарт мөрдүүлж ажиллахаар төлөвлөсөн.

Халиа тошин үүсэх эрсдэлтэй айлуудын судалгааг гаргасан. Дөрвөн дүүргийн хэмжээнд 1110 нэгж талбарын 79.8 га газрын судалгааг харьяат байгууллагаас ирүүлсэн” хэмээсэн бол Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Зуслангийн бүсийн хашаа, хайсанд нэгдсэн стандарт боловсруулахаар Ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Мөн нүхэн жорлог цэгцлэхээр БОАЖЯ-тай хамтарсан Ажлын хэсэг журам боловсруулахаар ажиллаж байгаа” гэлээ.

Хотын дарга зуслангийн бүсийн хаягжуулалт, төлөвлөлтийг цэгцтэй болгох хэрэгтэй гэдгийг сануулав.

Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байна

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд танилцууллаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 18,800 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэмт хэргийн шинжтэй дуудлага 17.9, зөрчлийн шинжтэй дуудлага 6.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 28.3 хувиар өссөн бол зам, тээврийн осол 27.3 хувиар буурчээ. Мөн өмнөх 14 хоногтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12.5, хулгай 7.7, залилах гэмт хэрэг 36.5 хувиар буурсан байна.

Харин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар өсжээ. Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа учраас цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа аж.

Гал түймэр, аврах ажиллагааны дуудлага буурчээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 50, аврах ажиллагааны найм, нийт 58 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл ослоос долоон иргэнийг аварч, 904 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажилласан.

2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 387, аврах ажиллагааны 49, нийт 436 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 16.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 162 цэгт 466 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж байсан 688 жолоочийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авлаа. Хяналт, шалгалтын хүрээнд зам тээврийн осол, гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байлаа. Эд материалын хохиролтой осол мөн буурсан” хэмээв.

Барилгын ажлын аюулгүй байдалд хяналт тавихыг үүрэг болгов

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өглөө.

  • Нийслэлийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжийн чанар, аюулгүй байдал, стандарт, өнөөгийн нөхцөл байдлын талаар “Барилгын чанар, аюулгүй байдал, стандарт” сэдэвт зөвлөгөөнийг гуравдугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох мэргэжлийн байгууллагууд бодит мэдээлэл, судалгааг гаргаж, хамтран ажиллах.
  • “Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үед төрийн байгууллагын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт Стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг хангаж, идэвх санаачилгатай оролцох.
  • Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд барилгын ажлын гаднах талбайн орчны аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.
  • “Digital Ub” буюу Хэсгийн ахлагчийн аппликэйшнийг байгууллагуудын ажилтан, албан хаагчдад танилцуулж, хэрэглээг нэмэгдүүлж, цахимжуулах ажлаа эрчимжүүлэн, хэсгийн ахлагчдаас ирүүлсэн зөрчлийн талаарх мэдээ, мэдээллийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах.
  • Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/ буюу техникийн хяналтын цахим гэрчилгээг иргэдэд олгох, тээврийн хэрэгсэлд суурилуулах байршлуудаа судалж тодорхойлох, зохион байгуулалтын бэлтгэл ажлаа сайтар хангаж, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллах зэрэг үүрэг, даалгавар өгсөн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Ирэх сард шалгалт явуулж газар ашиглах эрхийг цуцална

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ