Монгол Улсын Сангийн яамны нэрэмжит “Эрдэм шинжилгээний хурал” 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, 5 дугаар сарын 31-ний өдөр шилдэг оролцогчдоо тодрууллаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
1. Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга - Г.Золбоо;
2. Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын Бодлого, төсөөллийн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ;
3. “NRCC” судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал, доктор - Б.Алтанцэцэг;
4. Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх А.Гантунгалаг;
5. Санхүү, Эдийн засгийн их сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш, доктор профессор Ч.Наранчимэг нар ажилласан.
Нэгдүгээр шатнаас хоёрдугаар шатанд нийт 6 бүтээлийг сонгон шалгаруулж, дараах гурван судалгааны ажил шагналт байруудад шалгарлаа.
I байр: Г.Энхзул - Төсвийн бодлогын инфляцын бүлгүүдэд үзүүлэх нөлөө
II байр: А.Буянзаяа, Т.Саруулбуян, Б.Үнэнхүү - Эрүүл мэндийн төсвийн зарлагын үр ашгийг үнэлэх арга зүй
III байр: Г.Номин-Эрдэнэ, М.Болортунгалаг, Т.Мөнхжин - Малын тоо толгойн албан татварыг оновчтой тогтоох замаар малын тоо, бэлчээрийн даац хэтрэлтийг зохицуулах нь бүтээл тус тус шалгарлаа.
Эх сурвалж: Сангийн яам