“Стандарт ба хөгжил” үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлгийг /2023.03.06/ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд амжилттай зохион байгуулллаа.
Тус хэлэлцүүлэг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Стандартчиллын техникийн хороодын гишүүдийн хамтарсан хэлэлцүүлгээр эхэлсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн ийнхүү Төрийн захиргааны төв байгууллагуудаар үргэлжилж байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид хөтөлбөртэй холбоотой болон цаашид өөрчлөлт, шинэчлэлт оруулах шаардлагатай стандартын талаарх санаа бодлоо илэрхийллээ.
Яамдын саналыг үндэсний хөтөлбөрт тусгах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд оруулах юм.