“Парис-2024” олимпын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан баг тамирчдыг ОУ-ын олимпын холбооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган нар хүлээн авч уулзав.
“Парис 2024” тэтгэлэгт хөтөлбөрт 8 спортын төрөлд 15 тамирчин хамрагдсан бөгөөд доорх нэр бүхий 9 тамирчин Олимпын эрхээ хүртэж, цаашлаад Олимпын медалын төлөө өрсөлдөхөөр бэлэн болоод байна. Үүнд:
➢ Чөлөөт бөхийн тамирчин- Д. Отгонжаргал, Т. Тулга, М. Лхагвагэрэл
➢ Жүдо бөхийн тамирчин- Л. Сосорбарам, Ё. Басхүү
➢ Буудлага спортын тамирчин- Э. Даваахүү
➢ Боксын тамирчин- О. Есүгэн
➢ Хүндийг өргөлтийн тамирчин- М. Анхцэцэг
➢ Хөнгөн атлетик- Г. Хишигсайхан
нарын 9 тамирчин Олимпын эрхээ хүртсэн нь хөтөлбөрийг 60 хувийн амжилттай
дүүргэлээ.
Энэхүү амжилт нь “Лос Анжелос 2028” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг нээж байна.