Өнөөдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 9-ний Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09.00 цагт Төрийн ордонд: Монголын Эдийн засгийн форум хоёр дахь өдрөө үргэлжлэн чуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад айлчилж байна.
10:00 цагт: ОБЕГ-аас баяр, амралтын өдрүүдийн цаг агаарын төлөв, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
11.30 цагт Сурын талбайд: Их баяр наадмын халх сурын харваа эхэлнэ.
Өвөрхангай аймгийн баяр наадам, Баянхонгор аймаг байгуулагдсаны 83 жил, Баянхонгор сум байгуулагдсаны 68 жилийн ойн баяр наадам эхэлж байна.
11:00 цагт Хятадын соёлын төвд: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулж буй "Сайн байна уу! Хятад орон" Жанжиажэ хотын аялал жуулчлалыг сурталчлан танилцуулах үйл ажиллагаа болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!