Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Долоодугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хөвсгөлийн нутаг, Булганы баруун хэсгээр, 12-ны өдөр Орхон аймгийн нутаг, Булганы хойд болон зүүн, Сэлэнгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчид, наадамчдын анхааралд: 7 дугаар сарын 12-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024 оны 7 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 хэм, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 хэм, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ.Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
2024 оны 07 сарын 13-17 хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Долоодугаар сарын 13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.