Өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 09-ний Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:00 цагт ЭМЯ-нд: Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан эмч, мэргэжилтэн, албан хаагч нарт төрийн дээд шагнал гардуулна.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины Мэдээллийн төвд: Өвөрхангай аймгийн "Миний мөрөн" ТББ болон Бат-Өлзий сумын иргэд, малчдын төлөөлөл хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдож байгаа талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын шатрын холбоо анх удаа Ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг 8 дугаар сарын 9-19-нд зохион байгуулах талаар Олон улсын шатрын их мастер А.Энхтуул болон зохион байгуулагчид мэдээлнэ.
13:00 цагт: Гандантэгчэлин хийд Дүйнхорын ван буюу Цогт цагийн хүрдэний их авшгийг монголчуудын язгуур үндэсний багш Жадо Ринбүчи дээдэс айлдах болсонтой холбогдуулан хэвлэлийн хурал зарлаж байна. Номын айлдварыг 8 дугаар сарын 9-22- нд айлдана. Утас: 9908-5875. 11-360066.
-Олон улсын хүүхдийн спортын 10 дугаар наадам Улаанбаатар хотноо үргэлжилж байна.