Өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 14-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:30 цагт НҮБ-ын байранд: Дижитал цахим худалдаа, цахим тээвэр, ложистикийн хэлэлцүүлэг болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгүүдийн хуралдаантай.
Өнөөдөр Төрийн ордонд: Засгийн газар ээлжит хуралдаан болно.
13:00 цагт: “Глобал дижитал диалог-2024” цахим хэлэлцүүлэг болно.
15:00 цагт НҮБ-ын байранд: "Глобал цахим яриа хэлэлцээ" олон улсын онлайн хэлэлцүүлэг болно. Сонирхсон сэтгүүлчид https://bit.ly/3AjmkiS линкээр бүртгүүлнэ үү.
18:00 цагт Занабазарын музейд: Монгол-Герман хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан "Орчин цагийн нүүдэлчдийн жим" үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 8810-1990.
Нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүд болон ЕБС-д элсэгч сурагчдын бүртгэл үргэлжилж байна. Нийслэлд цэцэрлэгийн хүүхдүүдийг энэ сарын 18 хүртэл, нэгдүгээр ангид элсэгчдийг 8 дугаар сарын 25 хүртэл бүртгэнэ.
-Залуучуудын хөгжлийн аяныг жил бүрийн 8 дугаар сарын 12-ноос 9 дүгээр сарын 25-ныг хүртэл улс орон даяар зохион байгуулж байна.
ХААН галерейд: Зураач А.Чадраабалын "Infinite Source" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн 8 дугаар сарын 25 хүртэл гарч байна.
ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод: “Уламжлалт буддизм ба орчин үеийн сорилтууд” олон улсын буддын шашны II чуулган болж байна. Чуулга уулзалтад манай улсаас ШУА-ийн Философи, нийгэм, эрх зүйн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн оролцож илтгэл тавина.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!