Монголын хөлбөмбөгийн холбоо нь 2022 оноос хэрэгжүүлсэн "UEFA Assist League Development" төслийн хэрэгжилт эцсийн зорилгодоо хүрч “Монголын мэргэжлийн хөлбөмбөгийн Очир зөвлөл“ байгуулагдаж улмаар гүйцэтгэх компаний сонгон шалгаруулалт зарлагдаж “ПЕНТА СПОРТС ДЭВЭЛОПМЕНТ” ХХК шалгарлаа.
Ийнхүү 2024/2025 оны хөлбөмбөгийн Лигийн улирлаас эхэлж Лигийн зөвлөл Монголын Дээд Лиг , Нэгдүгээр Лиг болон Супер Цомын тэмцээнтэй холбоотой бүхий л зохион байгуулалт үйл ажилалгааг хариуцаж бизнесс модель болгоно, оролцогч талуудад ашигтай байх хэлбэрт шилжиж, гүйцэтгэлийг хариуцаж ажиллахаар боллоо.
Өчигдөр 08/14-ний өдөр Лигийн зөвлөгөөн зохион байгуулагдаж, Лигтэй холбоотой зохион байгуулалтын талаар болон гүйцэтгэгч Пента Спортс компаний захирал Б.Түвшинбаяр өөрийн компаний төлөвлөгөөг танилцууллаа.
Лигийг зохион байгуулах эрхийг хүлээн авсан “ПЕНТА СПОРТС ДЭВЭЛОПМЕНТ” компаний хамт олонд халуун баяр хүргэж амжилт хүсье !
Эх сурвалж: МХБХ