ЛОНДОН, 2024 оны наймдугаар сарын 23 /sport-express.ru/. Хөл бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн шилдэг төвийн довтлогчдын чансааг англи хэл дээрх Give me Sport хэмээх цахим сэтгүүлээс гаргажээ.
Чансааны хамгийн эхэнд 1958, 1962, 1970 оны дэлхийн гурван удаагийн аварга домогт Пеле бичигдсэн бол хоёрдугаарт “Реал Мадрид”-ад од болж байсан Унгарын шилдэг довтлогч, 1952 оны Олимпын аварга Ференц Пушкаш орсон байна. Мюнхений “Бавари” багийн шилдэг довтлогч, 1972 оны Европын аварга, 1974 оны дэлхийн аварга Херд Мюллер гуравдугаарт бичигджээ.
Жагсаалтад Криштиану Роналду, Лионел Месси нар багтаагүйн учир нь, тэд хөлбөмбөгчний замналынхаа зарим үед өөр байрлалд тоглож байсантай холбоотой гэнэ.
Ингээд хөл бөмбөгийн спортын түүхэн дэх шилдэг 10 төвийн довтлогчийг нэрлэвэл:
1. Пеле
2. Ференц Пушкаш
3. Херд Мюллер
4. Ромарио
5. Эйсебио
6. Альфредо Ди Стефано
7. Роналдо
8. Тьерри Анри
9. Жимми Гривз
10. Уэйн Рүүни нар юм.
Энэхүү чансааг гаргахдаа оруулсан гоолын тоо, хэдэн цом авсан болон хувийн амжилтуудыг нь харгалзан үзжээ.
Одоо тоглож буй хөлбөмбөгчдөөс хамгийн дээгүүр байрт буюу 13 дугаарт “Барселона” багийн довтлогч Роберт Левандовски бичигдсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү