ҮСХ-ноос 2022 онд хийсэн Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны болон захиргааны мэдээллийг ашиглан дэлхийн 80 гаруй оронд хэрэгжүүлсэн тэгш байдлыг дэмжих аргачлалаар тооцсон байна.
Судалгааны эхний үр дүн, тайланг Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар нэгжийн удирдлага, албан хаагчдад танилцууллаа.
Үнэлгээг хийхдээ нийгмийн халамж, халамжийн хөтөлбөрүүд ядуурал, тэгш бус байдалд үзүүлж байгаа нөлөө, нийгмийн халамжийн зарцуулалтын үр ашиг, түүнийг нэмэгдүүлэх арга зам, нийгмийн тусламж хүртэгчдийн давхцал зэргийг тооцжээ.
Дээрх судалгааны үр дүн, тооцооллыг хүн амын амьжиргааны тэнцүү 10 бүлгээр тооцохоос гадна дэлхийн бусад улс орнууд тэр дундаа дунджаас дээгүүр орлоготой, дунджаас доогуур орлоготой, бага орлоготой улс орнуудтай харьцуулан гаргажээ.
Судалгааны эхний үр дүнгээс харахад улсаас олгож байгаа мөнгөн шилжүүлгүүд нь ядуурлыг бууруулахад нөлөөлж байгаа хэдий ч Монгол Улсын нийгмийн халамжийн зардал нь дэлхийн дундаж орлоготой улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Иймд нийтлэг бус илүү зорилтот хэсэгт чиглэсэн ядуурлыг бууруулахад нөлөөлөх үр ашигтай хөтөлбөрүүдэд зардлын дахин хуваарилалт хийхийг зөвлөсөн байна.
Энэ тайланг Дэлхийн банкнаас 2024 оны 11 сар гэхэд эцэслэн гаргах бөгөөд ГБХНХЯ-ны удирдлагууд тооцоололд халамжийн хөтөлбөрүүдийн талаар нэмэлт санал өгөхөөр болов.
Эх сурвалж: ГБХНХЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!