УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнтэй уулзлаа.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, ажиллах хүчний квотыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн ослыг бууруулах боломжийн талаар ярилцав.
Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, ажиллах хүчний судалгааг ИХ ӨГӨГДӨЛ-д тулгуурсан гаргаж, салбарын статистик мэдээллээ бодитой болгоно гэдгийг сайд онцоллоо.
Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим нь хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилттой үйл ажиллагаа явуулдаг.
Тэднээс ростерийн буюу 14*14 ээлжийн ажилтай холбоотой өөрчлөлт хийх шаардлагатай байгааг онцлов. Мөн нийгмийн түншлэлийн гурван талт хороонд Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөллийг оруулахаар ярилцлаа.
Ирэх жилүүдэд хувийн хэвшлийн бизнесийн төслүүдэд шаардлагатай ажиллах хүчний хамтарсан судалгаа гаргана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!