Токио хотноо үргэлжилж байгаа мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээний 7 дахь өдөр Сэкиваке Оносато, Комүсүби Хирадоүми-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар Аки башёг ганцаараа 7 даваатай тэргүүлсээр байна.
Энэ өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн, Котошохо /М-4/-той учраа тааран барилдаж, түүнийг ёритаоши мэхээр хаяж, 6 даваа, 1 унаатай болов.
Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Шодай /М-4/-тай таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 3 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-10/ Бүшозан /М-12/-тай барилдаж түүнийг цүкиотоши мэхээр хаяж, 3 даваа, 4 унаатай боллоо.
Энэ өдөр Ошома П.Дэлгэрбаяр /М-9/ Кагаяаки /М-11/-тай таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 5 даваа, 2 унаатай болоод байна.
Энэ башёд Макүүчи буюу дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж буй Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-14/ энэ өдрийн барилдаанд Нишикиги /М-13/-тэй учраа таарч түүнд ёритаоши мэхээр унаснаар 2 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Вакамотохару /М-3/-тай барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 2 унаа, 5 даваатай болов.
Комүсүби Дайэйшёо, Таканошёо/М-1/-тай барилдаж түүнд хатакикоми мэхээр хаяснаар 4 даваа, 3 унаатай болов.
Секиваке Аби, Охо /М-2/-той учраа таарч түүнд цүкиотоши мэхээр унаснаар 2 даваа, 5 унаатай болж, Охо 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!