Өнөөдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 19-ний Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
9:30 цагт Туушин зочид буудлын "Соёмбо" танхимд: АХБ-наас зохион байгуулж байгаа Иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн өдөрлөгийг зохион байгуулна.
11:00 цагт Спортын төв ордны 303 тоотод: Монголд анх удаа болж буй “Wellbeing” Эрүүл амьдралын экспо-гийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 9535-5025
Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд: НЗДТГ, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран "Ногоон технологи-2024" өдөрлөг үргэлжилнэ.
Чингис хаан Үндэсний музейд: “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22 хүртэл үргэлжилнэ.
Улаанбаатар хотын нийтийн номын санд: Нэрт зохиолч, яруу найрагч, судлаач П.Батхуяг агсны 50 насны ойд зориулсан “Залбирал” уран зураг, яруу найрагчдын гар бичмэлийн үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.
Монголын Үндэсний музейд: "Цайны их зам" үзэсгэлэн 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Өнөөдөр, маргааш Хөвсгөл аймагт: Гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдаа болно.