Энэхүү форумыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан үг хэллээ.
Тэрбээр: "Fitch Ratings" ОУ-ын зээлжих зэрэглэл тогтоогч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+ хэмээн үнэлсэнд талархаж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд авч хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн сахилга бат нь “ковид-19” цар тахал, геополитикийн мөргөлдөөний хүнд нөхцөл байдлыг амжилттай даван туулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, гадаад нөхцөл байдалд тэсвэртэй орчныг бүрдүүлж байна" гэж онцолсон юм.
Мөн форумын үеэр Монгол Улсын зээлжих зэрэглэл, түүний хөрөнгийн зах зээл дэх нөлөөлөл, мөн санхүүгийн салбарын хэтийн төлөв гэсэн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
"Fitch Ratings" агентлаг нь аливаа улсын эдийн засгийн өнөөгийн байдал, олон улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын нөлөөлөл болон цаг үеийн асуудлаар санал солилцох зорилгоор жил бүр тухайн орны Сангийн яам, Төв банк болон санхүүгийн байгууллагуудтай хамтран тус форумыг тогтмол зохион байгуулдаг юм.
Эх сурвалж: Сангийн яам
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!