Энэ сарын 23-29-ний өдрүүдэд болох Азийн 20 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөхөөр Монголын U-20 шигшээ баг хилийн чанадыг зорилоо.
Монголын 20 хүртэлх насны шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Анар, туслах дасгалжуулагчаар П.Алтантулга, хаалгачийн дасгалжуулагчаар Б.Нармандах ажиллахаар томилогдсон юм.
Монголын шигшээ баг, 9 сарын 25-нд Энэтхэг, 9 сарын 27-нд Лаос, 9 сарын 29-нд Иран улсын эсрэг тус тус тоглоно.
Монгол Улсын 20 хүртэлх насны шигшээ багийн залуустаа амжилт хүсье!
Эх сурвалж: МХБХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!