Монголын уламжлалт мал аж ахуйг шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулан хөгжлийн шинэ түвшинд гаргах, малчдын амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Nomadic Hub” төслийн баг энэ сарын 14-ний өдөр Женев хотноо ажиллав.
Төлөөлөгчид Олон улсын худалдааны төвд зочилж энэ оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын талаар холбогдох албан тушаалтнуудаас ярилцлага авав.
НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа төслийн багийг хүлээн авч уулзан, төслийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.