“Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад Соёлын биет бус өвийн үүрэг” ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны конвенцын хэрэгжилтийг хангах, соёлын биет бус өвийг хамгаалахад бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг сайжруулах зорилгоор “Соёлын биет бус өвийг судалж, хамгаалах зүүн хойд Азийн бүсийн хурал”-ыг 2014 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ удаагийн хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад Соёлын биет бус өвийн үүрэг” сэдвийн хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Ази-Номхон далайн бүсийн Соёлын биет бус өвийн мэдээлэл сүлжээний олон улсын төв, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгууллаа.
Хуралд Монгол Улс, БНСУ, БНХАУ, Япон Улсаас соёлын биет бус өв, уур амьсгалын өөрчлөлт, ус, гамшиг, эрсдэл судлаач 40 орчим эксперт, мэргэжилтнүүд оролцож Зүүн хойд Азийн бүсэд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад соёлын биет бус өв, уламжлалт мэдлэгийг ашиглаж буй туршлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход соёлын биет бус өвийн үүрэг, үүсч болзошгүй эрсдэл, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах болон соёлын биет бус өвийг хамгаалах бодлогыг уялдуулах, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцлоо гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!