Арабын Бүгд Найрамдах Египет Улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн хотуудын 12 дугаар форумын үеэр Хот байгуулалтын экспо болж, улс орнуудын хот төлөвлөгчид, шилдэг компаниуд туршлагаа хуваалцаж байна.
Нийт 140 гаруй байгууллага оролцож орон сууц, хот байгуулалтын шинэ технологи, бүтээгдэхүүнээ сурталчилж байна.
Дэлхийн хотуудын форумд оролцож байгаа ХББОС-ын сайд Ж.Батсуурь болон монголын төлөөлөгчид экспогоор зочилж, орон сууц, эрчим хүч, хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх практик шийдлүүдтэй танилцлаа.
“Гэр орон гэдэг бол зүрх сэтгэл нь хоргодох дулаан газар. Байр сууц гэдэг өрөө бүр нь амьдралын өөр өөр талыг тусгадаг, тухтай тайван, хүүхдийн орон зайтай байх ёстой. Гэрээсээ зүрх рүү хөтлөхийг эндээс мэдэр” хэмээн үзэсгэлэнгийн орох хаалган дээр бичжээ. Үзэсгэлэнд Хотын номын сан, Хотын Үзвэр, Хотын соёл зэрэг хэсгүүдийг байрлуулж хотжилтын хөгжлийг өргөн хүрээнд харуулж байна.
Эх сурвалж: ХББОСЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!