Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний 9 сард 6.4 их наяд төгрөг болж, 6.0 (93.2 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 435.8 (6.8 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Барилга угсралт, их засварын ажил 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 683.8 (11.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 466.3 (8.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Харин дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 490.3 (9.1 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ.
Харин төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 69.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.9 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 36.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.1 (21.4 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!