Онцгой байдлын ерөнхий газраас АШУҮИС-тай хамтран төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэлзүйч, эмнэлгийн мэргэжилтэн нарын сургалтыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтад 60 орчим алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай оролцож, амжилт хүслээ.
Гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, алба хаагчдын эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, ур чадвар, дадлага, туршлагыг нэмэгдүүлэх хүрээнд алба хаагчдад мэдээлэл өгч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!