Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 7 дахь өдрийн /2024.11.16/ барилдаанд Озэки Хошёорюү С.Бямбасүрэн, Аби /М-3/-тай таарч барилдан түүнд хикиотоши мэхээр унаснаар 6 даваа, 1 унаатай болоод байна.
Харин энэ өдөр Озэки Котозакүра, Атамифүжи /М-3/-тэй барилдаж түүнийг уватэнаге мэхээр давснаар 6 даваа, 1 унаатай болов.
Энэ башёгоос Озэки цолтой барилдаж байгаа Оносато, Ура /М-2/-учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 2 унаа, 5 даваатай болоод байна.
Комүсүби Вакамотохару, Охо /М-1/-той таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай боллоо.
Энэ өдөр Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Комүсүби Шодай-тай учраа тааран барилдаж, түүнийг ошидаши мэхээр хаяснаар 2 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Сэкиваке Дайэйшёо, Хирадоүми /М-1/-тэй хүч үзэж түүнийг хатакикоми мэхээр давснаар 4 даваа 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумочдын нэг Тамаваши Б.Мөнх-Оргил /М-11/ өнөөдөр 40 нас хүрч байгаа бөгөөд энэ өдөр Рюүдэн /М-13/-тэй таарч барилдан түүнийг ошидаши мэхээр давснаар 4 даваа, 3 унаатай болж, ийнхүү төрсөн өдөртөө ялалтаар бэлэг барилаа.
Ошома П.Дэлгэрбаяр /М-4/ энэ өдөр Вакатакакаге /М-2/-тэй таарч барилдан түүнийг ошидаши мэхээр унаснаар 1 даваа, 3 унаатай болоод байна.
Чиёошома /М-14/, Шиши /М-16/-тэй энэ өдөр хүч үзэж түүнийг цүкиотоши мэхээр хаяж 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Батжаргалын Чойжилсүрэн /М-15/, Такеруфүжи /М-16/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 6 даваа, 1 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!