Зулын 25-ны Их дүйчэн өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг бөгөөд энэ өдрөөс хойш мал төхөөрдөггүй байна.
Маргааш Гандантэгчинлэн хийдэд Богд Зонховын олон сургаал номлолын охь шим болсон “Эрдэм бүхний суурь” хэмээх номыг айлдах аж.
Мөн Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Тэгчинсожин буюу Тэтгэх ариусахуйн сахил хүртээх юм байна.
Дүйчэн өдрийн ёслолын үйл ажиллагаа 15 цагт эхэлнэ. Үүний дараа Жанрайсаг дацангийн хийдээс галын тахилга хийх бөгөөд уг номыг монгол хэлээр уншина. Дараа нь зул өргөх ёслол болно. Монголчууд энэ өдрийг онцгойлон анхаарч зул өргөдөг уламжлалтай. Ялангуяа малчин ард түмэн Зулын 25-наас өмнө өвлийн идшээ хийдэг. Малынхаа бөөрний өөхийг хайлуулж тосоор нь зул өргөж, малынхаа хойноос буян үйлддэг байсан уламжлалтай. Эл уламжлалт зан үйлийг өдгөө ч малчин ардууд хийдэг.
Дээрх ёслолын дараа Жанрайсэгийн өмнө зул өргөх ёслол болох аж. Түүний дараа мэгзэм уншиж гороо эргэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!