Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт “Блью Скай” цамхагт: “Нийгмийн эрүүл мэндийн шинэчлэл: Сүрьеэг устгахад эрүүл мэндийн тогтолцоог оновчтой болгох нь” сэдэв уузлалт болно.
09.00 цагт "UG palace”-д: МҮХАҮТ-ын ээлжит бус 22-р Их хурал эхэлнэ.
10:00 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Монголын тогтвортой санхүүгийн форум-2024” болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь" сэдэвт форумын нээлтэд оролцож үг хэлнэ. Утас: 9977-1899.
10:00 цагт “Холидэй инн” зочид буудалд:“Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл, өөрчлөлт-шинэчлэл-2024” олон нийтийн хэлэлцүүлэгтэй. Утас:9901-0985.
12:00-13:00 цагт ХСҮТ-д: Хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалт эхэлж байгаа талаар ЭМЯ, ХӨСҮТ, ХСҮТ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-аас мэдээлэл хийнэ. Утас: 91108-333, 8911-9482.
13:00 цагт “Кемпински зочид буудалд: Конрад-Аденауэрын сан, Монголын Хэвлэлийн хүрээлэн, “Глоб Интернэшнл” төв “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ардчиллын тулгуур болох нь” ардчиллын VIII чуулган зохион байгуулна.
13:00-20:00 цагт “Улаанбаатар галлерей”-д: Монгол-Японы төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт болно.