СӨҮЛ, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /TASS/. Улс орондоо онц байдал зарлаж, дараа нь шийдвэрээ цуцалсан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг албан тушаалаасаа огцрох хүртэл хугацаагүй ажил хаялт зарлаж байгаагаа тус улсын хамгийн том үйлдвэрчний эвлэлийн байгууллага болох "БНСУ-ын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо" цахим хуудсандаа мэдэгджээ.
“Юн Сог Ёлийн засаг захиргаа огцрох хүртэл үйлдвэрчний эвлэл 12 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаж байна” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.
Өмнөд Солонгосын төмөр замын KORAIL корпорацын ажилчид хугацаагүй ажил хаялтыг пүрэв гаргаас эхлүүлнэ. Тус корпорацийн үйлдвэрчний эвлэл онц байдал зарлахаас өмнө ажил хаялт зарлахаар төлөвлөж байсан бөгөөд ажилчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Өмнөд Солонгосын хоёр том үйлдвэрчний эвлэлийн нэг болох "БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбоо" өмнө нь онц байдал зарласныг буруушааж байв.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!