ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
10 минут 29 секунд

ТБХ:Байнгын хорооны тогтоолын төслүүдийг батлав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.04/ хуралдаан 10 цаг 47 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ.

Уг тогтоолд Төсвийн байнгын хороо 12 дугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгасан байв.

Хуралдаан Аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

“Төрийн аудитын байгууллагын 2025 онд гүйцэтгэх төрийн аудитын сэдэв”-ийн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.

Тэрбээр, Төрийн аудитын байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд болон бодлогоор гүйцэтгэх 28 аудитын сэдвийг судалж бэлтгэн тэдгээрээс хуульд заасны дагуу хийх 17, бодлогоор гүйцэтгэх аудитын 11 сэдэв байна. Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан цаглаварт хугацаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон улс, орон нутгийн төсөвт байгууллага, тусгай сан, төсөл хөтөлбөр, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмжийг хүргүүлнэ гэж байлаа.

Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Өрийн удирдлагын тухай, Газрын тосны тухай, Төрийн аудитын тухай хуулийн хүрээнд “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилт”, “Улсын хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл”, "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт”, “Газрын тосны өр өртөг, нөхөгдөх зардал баталгаажуулах, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн” зэрэг сэдвээр аудитыг гүйцэтгэнэ. Төсөлд хүргүүлсэн аудитын сэдвээс гадна Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагт дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг бодлогоор төлөвлөж гүйцэтгэх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Ж.Батжаргал, Б.Түвшин, Г.Дамдинням, Д.Батлут, Х.Булгантуяа, З.Мэндсайхан нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг Засгийн газрын 25 тусгай сангуудын найм нь хуультай, 17 нь журмаар зохицуулагддагаас төсвийн хариуцлага, сахилга бат сул байгаа тул төрийн аудитын хийж, үр дүнгийн тайланг сонссоны дараа Байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, нухацтай ажиллах шаардлагатай гээд Ахмадын санд аудит хийх учир шалтгааны талаар тодруулав.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Ахмад настны тухай хууль батлагдсанаас хойших хугацаанд Ахмадын сан байгуулах асуудал учир дутагдалтай, хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн 14.7-д Энэ хуулийн 14.6-д заасан арга хэмжээнд зориулан аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо төсвийн байгууллага тухайн жилийн төсөвт тусган цалингийн нийт сангийн гурав хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр "Ахмадын сан" байгуулах бөгөөд сан байгуулан ажиллуулах журмыг Засгийн газар батална гэж заасан. Иймд хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учир шалтгааныг тодруулахаар аудит хийнэ хэмээн хариулав.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Оюутолгой” компанийн зээлийн ашиглалт, үр дүн, гэрээний хэрэгжилт гээд асуудлыг иж бүрнээр нь харж, анхаарах шаардлагатай талаар лавлахад Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав, Оюутолгой компанид төрийн аудит хийсэн. Аудитын баг тус компанийн үйл ажилгааны зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж, тодорхой хэмжээний ам.долларын акт, албан шаардлага тавьсан гэж байлаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, нефть боловсруулах үйлдвэрийн явц, зээлийн зарцуулалт, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалтад өмнө нь аудит хийсэн эсэх талаар тодрууллаа.

Үндэсний аудитын газрын тэргүүлэх аудитор Я.Самбууням, Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын асуудалд төрийн аудит хийгээгүй. Харин эрчим хүчний салбарын үнэ, тариф зохицуулалтын талаар 2019-2021 оныг хамруулсан аудитыг 2022 онд, үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын асуудлаар 2018-2020 оныг хамруулж Монголбанканд 2021 онд аудит хийсэн гэлээ.

Ингээд Байнгын хорооны гишүүдээс гаргасан Аудитын сэдэв батлах тухай тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийж, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Засгийн газрын тусгай сан, хөдөө аж ахуйг дэмжих корпорацийн үйл ажиллагаа, мөн эрсдэлд орсон арилжааны банкууд дахь Төрийн сан, Засгийн газрын тусгай сангуудын болон төрийн, орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн байршуулсан хөрөнгө эрсдэлд орсон талаар гүйцэтгэлийн аудит хийлгэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин, төрөөс эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, үнэ тарифын зохицуулалт болон үнэ тогтворжуулах зорилгоор төрөөс олгож буй татаас, нөхөн олговрын зарцуулалт, үр дүнд гүйцэтгэл, нийцлийн аудит хийх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь тус тус дэмжив. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, эм, эмийн хэрэгслийн агентлагийн үйл ажиллагаа болон хураамж, торгуулийн орлогын зарцуулалтад аудит хийх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэмж тусган Аудитын сэдэв батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт "Хорооны даргад Улсын Их Хурлын дарга, гишүүдэд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол хийж томилно" гэж заасныг Байнгын хорооны дарга уншиж танилцуулав. Энэ хүрээнд тогтоолын төслийг боловсруулсан гэж байлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгээс "нэр дэвших тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр" хэмээн өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Үргэлжлүүлэн Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив.

Уг тогтоолын төсөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлтииг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нэр дэвшигчийг бүртгэхээр тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

МҮБХ-ноос 12 дугаар сард зохион байгуулах албан ёсны барилдааны хуваарь

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа
Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна