УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуулиар тунхагласан хууль дээдлэх ёсыг улам бататгах санаа зорилгыг тууштай баримтлах нь бидний үүрэг юм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
10 минут 36 секунд

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуулиар тунхагласан хууль дээдлэх ёсыг улам бататгах санаа зорилгыг тууштай баримтлах нь бидний үүрэг юм

Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн мэндэлсний 90 насны ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Үндсэн хуулийн эхийг баригч - Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хүндэт зочид, илтгэгчид,

Хатагтай, ноёд оо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Бяраагийн Чимидийн 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн Та бүхний амар амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр бид Бяраагийн Чимидийн Монголын үндсэн хуульт ёс, хууль зүйн боловсрол, шинжлэх ухаанд оруулсан онцгой хувь нэмэр, амьдралын замнал, бүтээлийг хүндэтгэн тэмдэглэхээр хуран цуглараад байна. Энэ танхимд суугаа Та бүхний ачит багш, анд нөхөр, хамтран зүтгэгч, шимтэн уншдаг бүтээл туурвигч, түүнчлэн эрхэм хань, эцэг хүмүүн байсан нь гарцаагүй тул Та бүхэн их хүмүүний талаар хүндэтгэл, дурсамж, сургамж дүүрэн илтгэл хэлэлцүүлж, яриа өрнүүлнэ гэж итгэж байна.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 10 жилийн ойн босгон дээр буюу 1934 онд Монгол нутагт малчин Бяраагийн гэрт нэгэн хөвүүн мэндэлсэн нь хожмоо анхны ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулахад гол ачааг үүрэх хувь заяатай Ач хариад овгийн Бяраагийн Чимид байжээ. Тэрээр хөдөлмөрийн гараагаа малчин, бичиг үсгийн багш, багийн даргаар эхэлж, улмаар идэр залуу 30 гаруй насандаа МУИС-д хууль зүйн боловсрол эзэмшснээр хуульчийн замнал нь эхэлж, багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрч зэрэг салбарт ажиллаж байсан нь түүний үзэл санаа, үг сургаал нь онол, практик хосолсон үнэ цэнэтэй байхад нөлөөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Бяраагийн Чимидийн амьдралын замналд хууль тогтоох ажил багагүй хугацааг эзэлжээ. Тэрбээр 1978 оноос эхлэн нийт 5 удаа дараалан депутат, гишүүнээр сонгогдож, хууль тогтоох ажиллагаанд гар бие оролцохдоо 1991 оноос Улсын Бага Хурлын арын албыг хариуцаж Тамгын газрыг тэргүүлэн ажилласан. Энэ нь “хүнээ таньж, нүдээ олсон” явдал байсныг онцлон дурдъя.

Өнөөдрөөс ялгаатай нь, тэр үед Тамгын газрын даргын үүргийг Ардын Их Хурлаас сонгогдсон Улсын Бага Хурлын гишүүн-Нарийн бичгийн дарга гүйцэтгэдэг байсан. Тиймээс Б.Чимид хуулийн төслийн хэлэлцүүлэгт гишүүний хувиар оролцохын зэрэгцээ хууль хэлэлцэх, батлахад Нарийн бичгийн даргын хувьд хууль зүйн техник, найруулгыг жигдрүүлэх, үг хэллэгийг сайжруулах, зөвлөж чиглүүлэх давхар алба үүрч байжээ. Бяраагийн Чимидийн оролцож, зөвлөж батлуулсан хуулиуд өнөөг хүртэл “Чимидийн хуулиуд” гэж овоглогдож байгаа нь “жинхэнэ” мэргэжилтэн хүний хичээнгүй ажилласан хуулийн “амьдрах чадвар” илүү байдгийг түүний түүх, замнал нотолжээ.

Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлүүдээс харахад төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж байгаа зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан зэрэг олон чанар түүнээс харагддаг. Түүнчлэн Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан баг гарсан саналуудыг зүгээр нэг механикаар нэгтгэх биш, харин олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, гарсан саналуудын уялдаа холбоо, үндэслэлтэй байдлыг судлан дүгнэж, зөв шийдэл бүхнийг нь тайлбарлаж өгөх чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглүүштэй. Эдгээр ажлыг зангидаж, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгч, зөв голдрилд нь чиглүүлж, төслийн эхийг барих ажлыг нэр төртэй гүйцэтгэсэн Бяраагийн Чимид агсны нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлд гүн талархлаа илэрхийлж буйг Та бүхэн хүлээн авна уу.

Эрхэм нөхөд өө,

Ардчилсан Үндсэн хуулиар зорьсон нийгэм, эдийн засаг, эрх зүйн тогтолцоо өөрөө аяндаа бүрдчих ажил байгаагүй ээ. Үндсэн хуулиар тогтоосон шинэ ёс, эрхэм зорилгыг олон түмэн, төдийгүй төрийн түшээдэд учрыг нь гаргаж ухуулан таниулах, зөрүү хэрэглэхээс сэргийлэх нь профессор Б.Чимидийн амьдралын дараагийн нэгэн чухал зорилго болж, Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёсыг төлөвшүүлэхийн төлөө бүх үйл хэргээ зориулсан нь гайхалтай. Түүний энэ хүсэл, эрмэлзэл, үйлс талаар болоогүй. Б.Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” бүтээлдээ “Үндсэн хуулиа сурталчилж түүнд сурган хэвшүүлэх ажлыг баг хороо, айл өрх хүртэлх улсын хэмжээний өргөн цартай, улирал жил дамнасан “урт” хугацаатай шахаж шаардаж, шалган дүгнэдэг эзэн шалгууртай тогтмол ажил хараахан болгосонгүй алгуурлажээ.” гэж нэгэнтээ сануулан үлдээсэн байдаг. Түүнчлэн “Үндсэн хууль дээдлэх үзэл дадлыг нийт иргэн, төрийн албан хаагч, улс төрчид, ялангуяа залуу үеийнхэнд итгэл үнэмшил, дадал зуршил болон төлөвшүүлэхэд зориуд анхаарал тавьж төрийн бодлогын түвшинд зохих шийдвэр гарган хэрэгжүүлбэл ардчиллын үнэт зүйлсүүдийг ард түмний хүртээл болгож шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд чухал тус үзүүлнэ.” гэжээ. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх, сахих ёсыг хэвшүүлэх ажлын чухлыг ийнхүү онцолж байсан түүний үзэл санаа өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй. Тиймээс Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” тогтоол нь хууль дээдлэх үзэл, үндсэн хуульт ёсыг даяар олноо төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Гагцхүү дээдлэн зална гэдгийг баринтаглаад орхих бус, харин барьж унших, биежүүлж сахих алхамуудыг хүн бүр дор бүрнээ хийхийг хэлж байгаа гэдгийг санах ёстой.

“Мэдэгтүн, сахигтун!” гэж даяар олноо зарлан тунхаглаж, тусгаар Монгол Улсын Үндсэн хуулиа хүн бүр эрхэмлэн дээдэлж, хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, үндсэн хуульт ёсыг төлөвшүүлэх нь үндэсний бахархалт үйл хэрэг мөн.

Бид бахархлыг бусдаас эрэх биш, харин өөрөөс олох бүрэн боломжтой, бас үүрэгтэй. Хууль нэг мөр хэрэгжих, хэнийг ч үл ялгаж, ижил тэгш үйлчилдэг байх, хуулиа дээдлэх нь Үндсэн хуулиар тунхагласан чухал зарчмууд билээ. Үндсэн хуулийг дээдлэн шүтэх нь хууль дээдлэх ёсны суурь гэж үзсэн Бяраагийн Чимидийн үзэл санаа нь бидний нийтлэг ашиг сонирхол, хүсэл эрмэлзлийг тунхагласан Үндсэн хуулиа дээдлэн шүтэх, сахиж дагах ёс нь хүн бүр анхаарч, хичээх үйл хэрэг байх ёстойг харуулж байна. Тэрээр хууль дээдлэх ёс оршиж буйг таних хэд хэдэн шалгуур шинжийг тодорхойлсны дотор “хуулиар зохицуулах харилцааг журмаар зохицуулахгүй байх” явдал гэж үзсэн байдаг. Эрх зүйн хэм хэмжээгээр тохируулбал зохих алив харилцааг элдэв дэд акт, заавраар биш хуулиар зохицуулах нь хууль дээдлэх ёсны шинж мөн гэж тэрбээр тодорхой дурджээ.

Өнөөдөр хууль ба журмын зохист харьцаа нь агуулга ба тооны хувьд алдагдаж, бүр сүүлдээ хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлах нь газар авах болсон нь Үндсэн хуульд заасан эрх мэдлийн тэнцвэрт байдлыг ганхуулах, хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах Үндсэн хуулийн заалт мартагдахад хүргэж болзошгүй.

Сонгуулийн холимог тогтолцооны дүнд бүрдсэн, таван намын төлөөлөл бүхий 126 гишүүнтэй Улсын Их Хурал 2024-2028 оны Стратеги төлөвлөгөөгөө баталж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүхий л үе шатад хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавилаа. Энэ хүрээнд хууль ба журмын зохист харьцааг хангах, хүний эрх, эрх чөлөөг журмаар хязгаарлаж байгааг Үндсэн хуулинд нийцүүлж хуульд тусгах, улмаар хүн төвтэй хуулийн үзэл санаанд суурилсан арга барил, хууль зүйн техник рүү шилжих ажлууд хийгдэнэ. Өнөөгийн бидний үүрэг бол Б.Чимидийн эхийг барьсан Үндсэн хуулиар тунхагласан эрхэм зорилго, Бүгд Найрамдах ёс, ард түмний засаглал, ардчилал, хүний эрх, эрх чөлөө, төрийн эрх мэдлийн хяналт тэнцэл, хууль дээдлэх ёсыг цаашид улам бататгах, хэвшүүлэх санаа зорилгыг тууштай баримтлах явдал юм. Ардчилсан Үндсэн хуулиа бүрнээ хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль дээдлэх, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах үйл хэрэгт Та бүхнийг улам бүр шамдахын ерөөл дэвшүүлж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

2024.12.05

Улаанбаатар хот

Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг дахин өргөн барилаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа
Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Озэки Котозакүра 4 даваатай башёг тэргүүлж байна

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Такаясү-д өвдөг шороодож 1 унаатай боллоо

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 50 гаруй хувиар нэмэгджээ

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээв

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Их аварга болон Озэки цолтнууд учраа бөхчүүдээ давлаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

“Их дуулга Будапешт-2026” цуврал тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна