БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 10. /TASS/. “Beyond Epica” төслийн судлаачид дэлхийн уур амьсгалын онцлог шинжүүдийг судлахын тулд Антарктидын мөсний 2800 метрийн гүнээс дээж авчээ. Ийм гүн дэх мөс хамгийн багадаа 1.2 сая жилийн настай байдаг гэж төслийн албан ёсны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Олон улсын эрдэмтдийн баг 2800 м-ийн гүнд буй мөсөн цөмийг өрөмдөж, Антарктидын мөсөн бүрхүүлийн доорх үндсэн чулуулагт хүрчээ.
Мөсний дээжүүд нь "Дэлхийн уур амьсгал, агаар мандлын үүслийн талаарх чухал мэдээллийг өгнө" гэж эрдэмтэд найдаж байна. Уг дээжүүдэд "1.2 сая гаруй жилийн насжилттай хүлэмжийн хий агуулсан агаарын дээж" агуулагдаж байгаа аж.
Судалгааны баг дөрвөн жилийн турш зуны улиралд өрөмдлөг хийжээ. “Beyond Epica” төслийг Европын Комисс санхүүжүүлж байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!