Уран барилгын чиг хандлага-2025 буюу шилдэг 11 байгууламж
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
17 минут 36 секунд

Уран барилгын чиг хандлага-2025 буюу шилдэг 11 байгууламж

УЛААНБААТАР, 2025 оны нэгдүгээр сарын 13 /CNN/. Өнгөрсөн 2024 онд дэлхийд хоёрдугаарт орох тэнгэр баганадсан өндөр барилгыг ашиглалтад оруулж, Парисын Эх дагинын сүмийг сэргээн завсарласны сацуу футурист загварын олон барилгыг барих мега төслүүд хэрэгжиж эхэллээ. Үүний зэрэгцээ уран барилгын ертөнцөд даруухан хэв загвартай барилга байгууламжуудыг илүүтэй үнэлэх болсон байна.

Уран барилгын салбарын хамгийн нэр хүндтэй шагнал болох Притцкерийн шагналыг орон сууцны барилгын төслөөр мэргэшсэн Японы архитекторч Рикэно Ямамотод олгосон нь олны гайхшралыг төрүүлсэн бол хэсэг хугацааны дараа Австралийн хязгаар нутагт барьсан дунд сургуулийн жижигхэн барилга Дэлхийн уран барилгын наадмын үеэр шилдэг барилгаар тодорлоо.

Үүнээс дүгнэлт хийвэл, 2025 онд дэд бүтцийн томоохон төслүүдээс гадна экологид ээлтэй, овор багатай барилгууд олны анхаарлыг татах төлөвтэй байна. Ингээд ойрын 12 сарын хугацаанд ашиглалтад орох гэж байгаа, шинэлэг чиг хандлагыг илэрхийлж буй 11 шилдэг барилга байгууламжийг танилцуулъя.

Сидней хотын загасны зах

Австралийн Шинэ Өмнөд Уэльс муж улсын эрх баригчид Сидней хотын загасны захыг нүүлгэн шилжүүлж, хажууханд нь 3,6 га талбайд шинээр 4 давхар барилга /New Sydney Fish Market/ барихаар төлөвлөжээ. Дэлхийд хэмжээгээрээ гуравдугаарт ордог энэ зах 1870-аад онд анх байгуулагдаж, 1966 оноос хойш одоогийнхоо буурин дээр байгаа юм.

Барилгын зураг төслийн 3XN товчоо ба Австралийн BVN компанийн хамтран гүйцэтгэсэн зураг төслийн дагуу шинэ цогцолбор барилгад аялал жуулчлалын дэд бүтэц ба бөөний худалдааны талбарыг бий болгох юм. Тээвэрлэлт ба бусад ажиллагааг газрын түвшнээс дооших хонгилд явуулах бол дээд давхруудад усан онгоцны зогсоолоос шууд авчирсан шинэхэн загаснуудыг худалдаална.

Мөн төслийн хүрээнд шинээр дэлгүүр, зоогийн газрууд, цэцэрлэгт хүрээлэн барьснаар усан онгоцны зогсоол орчмын газар дахь бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэх юм. Загасны захын барилгын долгионтсон хэлбэртэй дээврийн хэсэгт 350 ширхэг гурвалжин хэлбэрт нарны хавтан байрлуулахаар төлөвлөсөн нь сонирхол татна.

Осака хотын “Их цагариг”

Энэ оны 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд Японы хоёр дахь том Осака хот Expo 2025 дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулж, 28 сая зочныг хүлээж авахаар бэлтгэж байна. Үзэсгэлэнгийн үеэр 40 орчим улс өөрсдийн павильоныг байрлуулна. Нийт уртаараа 1,9 км үргэлжлэх "Grand Ring" гэдэг нэртэй тасралтгүй тойрог хэлбэрийн модон байгууламжид нэвтэрсэн үзэгчид үзэсгэлэнгийн бүх танхимаар зочлох боломжтой.

Аливаа Экспо үзэсгэлэн нь тухайн зохион байгуулагч хотынхны уран барилгын сэтгэлгээний илрэл болж байдаг. Жишээ нь, Осака хот 1970 онд Экспог зохион байгуулахад тухайн үеийн Японы авангард чиглэлийн уран барилгачид асар том дээвэр буюу “орон зайн хүрээ”-г бүтээн босгож байжээ. Өдгөө бетоны оронд модон байгууламжийг илүүд үзэж буй энэ үед “Их цагариг”-ийн зураг төслийг хийсэн архитекторч Со Фүжимото өөрийн бүтээлдээ Японы үндэсний уран барилгын өв уламжлалыг тусгаж чаджээ.

Барилгыг барихдаа тухайн нутагт ургадаг хуш ба агар мод, түүнчлэн шотланд нарсыг ашиглаж байна. Японы сүм хийд ба шүтээний газруудыг барихад ашигладаг модон холбоосуудыг орчин үеийн барилгын арга барилуудтай хослуулжээ. 60 мянган хав.дөр.м талбайг эзлэн орших энэхүү байгууламж нь дэлхий дээрх хамгийн том модон барилгуудын нэг болно. “Их цагариг”-ийг Экспод зориулсан түр байгууламж байхаар тооцож барьж байгаа боловч үзэсгэлэн дууссаны дараа түүнийг хадгалж үлдэх эсвэл өөрчилж боловсронгуй болгох талаар мэтгэлцээн хэдийнэ явагдаад эхэлжээ.

Оксфордын хамгийн том барилга Life and Mind Building

Оксфорд хот даяар тархан байрлах уран барилгын готын хийц загварын барилгууд ба орчин үеийн олон байгууламж бүхий Их Британийн Оксфордын их сургууль тун удахгүй Life and Mind Building гэдэг шинжлэх ухааны иж бүрэн цогцолбортой болох гэж байна. 25 мянган хав.дөр.м талбайг эзлэх энэ цогцолбор бол тус сургуулийн олон зууны түүхэн дэх хамгийн том байгууламж юм.

Эл барилгын архитектурын гол санаа нь туршилтын сэтгэлзүй, ботаник ба зоологийн тэнхимүүдийг нэг дээвэр дор нэгтгэж, тэдгээрийн хамтын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх явдал юм. Лабораторийн орчин нь уян хатан бөгөөд гадна талдаа эрдэмтэд, оюутнууд албан бус байдлаар уулзаж ярилцах талбайг бий болгожээ.

Хэдийгээр орчин үеийн уран барилгын бүхий л хэв шинжийг хадгалж байгаа боловч уг барилгын загварыг гаргасан Америкийн барилгын зургийн NBBJ товчоо Оксфордын их сургуулийн эртний барилгуудын онцлогийг тусгахыг хичээжээ. Тухайлбал, фасадан дээрх контрфорс буюу товойж гарсан хөндий тулгуурууд, чулуунууд нь “цаг хугацаанд үл захирагдах хэрнээ танил төрх байдлыг” илтгэнэ.

Чолул дахь канад сургууль

Барилга байгууламжууд нь хүрээлэн буй орчны байгалийн төрх байдалтай төгс нийцэн зохицож, тэр ч бүү хэл байгаль дотор уусан алга болж буй мэт сэтгэгдлийг төрүүлдэг учраас “органик уран барилга”-ыг сүүлийн үед ихэд үнэлэх болсон байна. Ийм уран барилгын хамгийн шилдэг жишээнүүдийн нэг бол Мексикийн Чолула хот дахь канад сургууль /Canadian School/ юм. Түүний зураг төслийг Sordo Madaleno товчоо хийжээ.

Нутаг орны газрын байдалтай гайхалтай нийцэн зохицсон энэхүү тохилог цогцолбор барилгын ойролцоо Испаниас өмнөх үеийн цац суваргууд /пирамид/ ба Попокатепетль галт уул оршдог тул арын фон нь үнэхээрийн үзэсгэлэнтэй. Сургуулийн барилга нь 7 ширхэг дугариг хэлбэртэй бүтэц буюу “толгод” шиг харагдах ба тэдгээрийн гадаргууг ногоон байгууламж болгон хувиргасан тул хүүхдүүд тоглож наадах боломжтой.

Мексикийн уран барилгач Сордо Мадалено /Sordo Madaleno товчоог үүсгэн байгуулагчийн ач хүү/ ярихдаа “уг барилга хүрээлэн буй орчинтойгоо уусан нэгдэх төдийгүй тоглоомын талбайн нэг хэсэг болно” гэлээ.

Пномпень хотын “Теко” олон улсын нисэх онгоцны буудал

Камбож улсын нийслэл Пномпень хотын олон улсын нисэх онгоцны буудлыг 6 дахин өргөтгөхөөр төлөвлөж байна. Ингэснээр Камбож улс Зүүн Өмнөд Ази дахь агаарын тээврийн чухал зангилаа газар болж, жуулчдыг татах амбицтай том төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна. Эхний ээлжинд тус буудлыг жилд 13 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай болгож өргөтгөх ба цаашдаа зорчигчдын тоо 30 саяд хүрч нэмэгдэх ажээ.

Хотын төвөөс өмнө зүгт 20 км-ийн зайд орших шинэ терминал нь бүс нутагтаа томд тооцогдохоос гадна Foster + Partners компанийн архитекторчдын төлөвлөж байгаагаар, Текод зориулж нарны цахилгаан станц барих тул дэлхий дээрх “экологид хамгийн ээлтэй” буудлуудын нэг болно.

Барилгын хийц загвар нь Камбожийн уламжлалт уран барилгын хийц маягтай төстэй бөгөөд дээврийн гол хэсгийг модоор хийж, талбайн төв хэсэгт жинхэнэ модод ургах ажээ. Торон металл бүтэц нь халуун орны ургамлаар бүрхэгдсэн терминалын дотор тал руу байгалийн гэрлийг нэвтрүүлнэ. Аэродинамик хэлбэр бүхий хоёр жигүүрээр дамжин зорчигчид онгоцонд суух хаалгануудад хүрч очно.

Бостон хотын Өмнөд вокзалын өргөтгөл

Нью Ингланд бүс нутгийн тээврийн хамгийн том зангилаа газар болох Бостон дахь Өмнөд вокзалыг /South station/ өргөтгөх ажил энэ онд дуусах ёстой. Ингэснээр тус терминалын автобус нэвтрүүлэх хүчин чадал 50 хувиар, галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадал 70 хувиар тус тус нэмэгдэх юм.

Гэхдээ уг ажлыг гүйцэтгэх Америкийн Pelli Clarke & Partners компанийн хувьд тун амаргүй зорилт тулгарч байна. Учир нь, галт тэрэгний буудлын хийц загварыг цоо шинээр төлөвлөж, хажууд нь 51 давхар өндөр барилга барихдаа анхны “сонгодог ревайлал” хийц загварыг нь хэвээр хадгалах ёстой. 1899 онд баригдсан энэ барилга АНУ-ын Түүхэн дурсгалт газруудын жагсаалтад орсон юм.

Гялалзсан шилэн фасад ба цаг хугацааны эрхээр харлаж элэгдсэн чулуун хананы хооронд эрс тэс ялгарал байгаа нь ойлгомжтой. Гэхдээ цамхгийн “зөөлөн” уран хэлбэр нь галт тэрэгний буудлын барилгын түүхэн дүр төрхийг баяжуулах ба шинээр барих нуман дугуй хэлбэртэй хаалга бүхий үүдний танхим нь хотод ирж буй зорчигчдод сүр жавхланг мэдрүүлнэ.

Сенегалын нийслэл дэх Гётегийн хүрээлэн

“Уран барилгын салбарын Нобелийн шагнал” гэгддэг Притцкерийн шагналыг Африк тивээс анх удаа хүртэж байсан Фрэнсис Кере “вернакуляр” загвар буюу тухайн орон нутагт ашигладаг барилгын материал ба технологийг хэрэглэх зарчмыг хатуу баримталдаг хүн юм. Гётегийн хүрээлэн буюу Германы соёлын төвийн Сенегал дахь салбарын барилгын төсөл бол түүний үзэл санааны тод илрэл мөн.

Буркина-Фасо улсад төрсөн архитекторчийн алгуур дугуйрсан хэлбэртэй 1700 хав.дөр.м талбай бүхий уг барилга нь модны оройг санагдуулам бөгөөд түүнийг барихад тухайн нутаг орны нягтруулсан хөрсөөр хийсэн тоосгыг торлосон хэлбэрээр өрсөн нь байгалийн агааржуулалт хийж буй хэрэг.

Кере 2022 онд СNN-д ярилцлага өгөхдөө “ийм материалыг хэдий чинээ ихээр хэрэглэнэ төдий чинээгээр орон нутгийн эдийн засаг ба нутгийн хүмүүсийн ур чадварыг дэмжиж, хүмүүсийн бахархал урам зоригийг сэргээх болно” гэж байсан юм.

Ханжөү хот дахь Urban Glen цамхгууд

Хятадын орчин үеийн уран барилгын хөгжлийг илтгэн харуулдаг Бээжин дэх телевизийн ССТV сувгийн төв байрыг нээснээс хойш 10 гаруй жилийн дараа уг төслийг санаачлагчдын нэг Германы архитекторч Оле Шеерен Хятадын өнцөг булан бүрт өөрийн бүтээлийг үлдээх зорилго тээж явна. Түүний удирддаг Büro Ole Scheeren барилгын зургийн товчоо Шэньжэн, Нанжин гээд хэд хэдэн хотод барилгын томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна.

Тэдгээрийн нэг нь гадна талын “шаталсан” хийц /фасад/ бүхий 84 мянган хав.дөр.м талбайг эзлэн орших, олон хэсгээс бүрдэх Urban Glen гэдэг хос цамхаг юм. Ханжөү хотод баригдах оффис, зочид буудал, зугаа цэнгээний газрууд бүхий уулаар хүрээлэгдсэн мэт харагдах эдгээр цамхаг нь террас, дэлгүүр, урлагийн орон зайгаас бүрдэх хиймэл тал хөндийд буун ирж буй мэт сэтгэгдлийг төрүүлнэ.

Эр-Рияд хотын метро

Сүүлийн үед Саудын Араб улс уран барилгын нүсэр том төслүүдийг хэрэгжүүлж байгаагаа зарласан билээ. Тухайлбал, “The Line” нэртэй хот байгуулах төсөл, шоо хэлбэртэй тэнгэр баганадсан өндөр барилга зэргийг дурдаж болно. Харин тус улсын нийслэл Эр-Рияд хотод метроны шинэ шугам барих төсөл бол дээрх төслүүдээс 10 гаруй жилийн өмнөөс яригдаж эхлээд байсан юм.

Өдөрт 3,6 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай метроны сүлжээний 6 шинэ шугам нь 7,6 сая хүн амтай тус хотын амьдралыг эрс өөрчлөх болно. Нэрт архитекторч Захи Хадидын зураг төслийн товчоо ба Германы Gerber Architekten компани, бусад гадаадын компани хамтран метроны 85 шинэ станцын зураг төслийг хийж гүйцэтгэнэ. Метроны сүлжээ өнгөрсөн оны 11 дүгээр сард ашиглалтад орсон бол 12 дугаар сард зарим шугамууд ажиллаад эхэлжээ. Харин уг сүлжээ 2025 онд бүрэн хэмжээгээр ашиглалтад орох юм.

Гэхдээ Норвегийн Snøhetta товчооны архитекторчдын загварыг нь гаргасан, одоогоор нээгдээгүй байгаа Qasr Al Hokm станц үнэхээр их сонирхол татаж байна. Зэвэрдэггүй гангаар хийсэн дээвэр нь зорчигчдыг нарнаас хамгаалахын зэрэгцээ газар дорх томоохон байгууламжуудыг гэрэлтүүлнэ.

Люксембург дэх Skypark Business Center цогцолбор

Модоор барилга барих шинэ шинэ боломжуудыг Европ тивийнхэн хайсаар байна. Жишээ нь, Францад гэхэд шинээр барих гэж буй олон нийтэд зориулсан барилга байгууламжийг барихад ашиглаж буй материалын 50-иас доошгүй хувь нь мод байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Францын хөрш Люксембург улсад Европт хамгийн томд тооцогдох Skypark Business Center гэдэг нэртэй гибрид модон байгууламжийг удахгүй нээх гэж байна.

78 400 хав.дөр.м талбай бүхий уг байгууламжид 15 350 шоо.дөр.м модон материал ашиглах бөгөөд энэ нь Олимпын наадамд зориулсан 6 усан санг дүүргэх хэмжээ юм. Барилгын гадна фасадны 80 хувийг хоёрдогч металлаар бүрэх ажээ.

Алгуур дугуйрсан өнцөг булан бүхий өвөрмөц хэлбэр нь бие биентэйгээ мушгиран сүлжилдсэн хоёр могойг санагдуулах бөгөөд доторх хашлага ба тавцанг үүсгэнэ. Данийн BIG барилгын зураг төслийн товчооны архитекторчдын тооцоолсноор, байшин дотор байгаа хүн бүр ногоон терраснаас 50 м-ээс холгүй зайд байх юм.

Оффис, дэлгүүр, зочид буудал бүхий цогцолбор барилгын эхний хэсэг 2 дугаар сард ашиглалтад орно. Газрын түвшинд байрлах энэхүү цогцолбороос яг зэргэлдээ орших Люксембургийн нисэх онгоцны буудлыг харах боломжтой.

Тайванийн Даньжиан гүүр

Алдарт архитекторч Захи Хадид 2016 онд нас барсны дараа түүний үүсгэн байгуулсан барилгын зургийн компани архитектурын үзэл санааг нь үргэлжлүүлсээр байна. Тайвань дахь Даньжиан гүүрийг барина гэдгийг Хадид амьд сэрүүн байхдаа 2015 онд зарласан бөгөөд өөрөө биечлэн удирдсан сүүлчийн төслүүдийн нэг юм.

Уртаараа 920 м энэхүү байгууламж нь Тайванийн нийслэл Тайбэй хотын дундуур урсдаг Тамсуй голын адаг дахь 4 том автозамыг хооронд нь холбох юм. Гүүр нь ердөө ганцхан бетонон тулгуур дээр тогтох тул эргэн тойрны байгалийн төрх байдалд хамгийн бага нөлөөлж, гайхалтай гоёмсог харагдана. Ашиглалтад орсноор дэлхий дээрх хамгийн урт, ган татлагат нэг тулгуурт тэгш хэмт бус гүүр болох юм.

Ганцхан тулгууртай, алгуур дугуйрсан налуу хэлбэр нь уг байгууламжийг гоёмсог харагдуулах ба домогт уран барилгач эмэгтэйн өвөрмөц сэтгэлгээг илтгэнэ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/2025/01/01/style/new-buildings-architecture-2025/index.html

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Тоймч Б.Адъяахүү

Т.Дагвадорж: Одоогоор МХБХ-ны дансанд төсөл хөтөлбөрт зориулагдсан гэх 1 сая доллар байршаагүй. Мөн тийм гүйцэтгэл хийгдээгүй нь тодорхой баримтаар харагдана.
Т.Дагвадорж: Одоогоор МХБХ-ны дансанд төсөл хөтөлбөрт зориулагдсан гэх 1 сая доллар байршаагүй. Мөн тийм гүйцэтгэл хийгдээгүй нь тодорхой баримтаар харагдана.
 
Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ