МОСКВА, 2025 оны хоёрдугаар сарын 13 /kommersant/. Их Британийн Ланкастерын их сургууль болон Японы NTT лабораторийн физикчид анх удаа зохиомлоор гарган авсан материалуудыг бус харин энгийн атомуудыг ашиглан гэрлийн хугарлын чиглэлийг өөрчилж чаджээ. Уг судалгааны талаарх өгүүллийг "Nature Communications" сэтгүүлд нийтэлсэн байна.
Янз бүрийн орчинд жишээлбэл, агаараас ус руу дамжих үед гэрэл чиглэлээ өөрчилдөг. Харин сөрөг хугарал хэмээх үзэгдлийн улмаас гэрэл эсрэг чиглэлд бөхдөг бөгөөд эл үзэгдлийг бий болгосноор өндөр нарийвчлалтай линз, түүгээр барахгүй объектыг үзэгдэхгүй болгодог төхөөрөмжийг зохион бүтээх боломж нээгдэх гэнэ.
Өмнө нь гэрлийн ийм эффектийг үүсгэхэд хэцүү, энергиэ алддаг нарийн төвөгтэй нано бүтэцтэй мета материалуудын тусламжтайгаар бий болгодог байжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!