БЭЭЖИН, 2025 оны хоёрдугаар сарын 20 /SCMP/. Дэлхийн нам дор тойрог замаас хүний царайг ялгаж таньдаг, лазерт суурилсан хамгийн хүчирхэг камерыг Хятадын эрдэмтэд зохион бүтээжээ.
Тус улсын ШУА-ийн Сансар судлалын хүрээлэнгийн эрдэмтдийн зохион бүтээсэн энэхүү төхөөрөмжийг Хятадын баруун хойд нутагт орших Чинхай нуурт туршсан байна. Туршилтын явцад камераас хүлээж авсан асар их өгөгдлийг боловсруулахын тулд 103 ваттын лазерыг дижитал боловсруулалттай нэгтгэжээ. Энэхүү технологи нь синтезийн апертурын богино долгионы радарын зарчимд тулгуурласан боловч оптик долгионы уртаар ажилладаг тул богино долгионуудыг ашигладаг системүүдтэй харьцуулахад илүү тод зураг үүсгэх боломжтой.
Уг камерыг ашиглан 100 гаруй км зайнаас нэг миллиметр хүртэлх нарийвчлалтай зургийг авч чадсан байна. Түүнчлэн 1.7 мм хүртэлх голчтой биетүүдийг түргэн зуур илрүүлж, объект хүртэлх зайг 15.6 миллиметрийн нарийвчлалтайгаар тодорхойлжээ.
"Нарийвчлал нь линз бүхий хамгийн сүүлийн үеийн тагнуулын камер, сансрын дуран авайтай харьцуулахад 100 дахин илүү байна. Энэхүү шинэ камер нь гадаадын цэргийн тагнуулын хиймэл дагуулуудыг асар өндөр нарийвчлалтайгаар ажиглах эсвэл хүний нүүр зэргийг дэлхийн нам тойрог замаас ялгах боломжийг олгоно.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!