Хиймэл оюуны салбарт манлайлж буй 10 эмэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
12 минут 46 секунд

Хиймэл оюуны салбарт манлайлж буй 10 эмэгтэй

ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 25 /Forbes/. Хиймэл оюуны /AI/ технологийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн эзлэх хувь өнгөрсөн онд ердөө 22 хувь, харин удирдах албан тушаалд эзлэх хувь 14 хувь хүрэхгүй байсан тухай “Interface” судалгааны төв мэдээлжээ.

AI системүүдийг хэрхэн хөгжүүлэх, ямар өгөгдлүүдийг ашиглах, ямар шийдвэрүүдийг гаргах нь багийн бүрэлдэхүүнээс шалтгаалдаг тул ийм ялгаатай байдал нь ажил мэргэжлээрээ ахиж дэвшихэд төдийгүй технологийн хөгжүүлэлтэд ч нөлөөлж буйг шинжээчид онцолсон байна. Тэгвэл өдгөө энэ салбарт манлайлж буй эмэгтэйчүүдийг “Forbes” сэтгүүлд онцолсныг хүргэж байна.

Шивон Зилис: Neuralink компанийн тусгай төслүүд хариуцсан захирал

“Neuralink” компанид бүтээсэн тархины суулгацыг өнгөрсөн онд анх удаа хүний тархинд суулгаж, уг өвчтөн компьютерын хулганыг бодол санаагаараа удирдаж сурсан юм. Энэ амжилтын ард компанийн тусгай төслийн захирал Шивон Зилис ба инженерүүдийн баг байсан юм.

Ш.Зилис 10 жилийн өмнө “IBM” компанид менежер, “Bloomberg Beta” венчур санд хөрөнгө оруулагчаар ажиллаж байхдаа Америкийн Forbes сэтгүүлийн “30 Under 30” жагсаалтад багтаж байлаа. Үүний дараа “OpenAI” компанийн удирдах зөвлөлийн гишүүн болж, “Tesla” компанид хиймэл оюун ухааны төслүүдийг удирдаж байсан бол одоо Neuralink компанид ажиллаж байна. Өдгөө Ш.Зилис бол хиймэл оюуныг нейротехнологид нэгтгэх технологи дээр ажиллаж буй гол хүмүүсийн нэг юм.

Фей-Фей Ли: ImageNet, World Labs компаниудыг үүсгэн байгуулагч

Фей-Фей Лиг “хиймэл оюуны загалмайлсан эх” гэж нэрлэдэг. Тэрбээр 2009 онд “ImageNet” гэдэг өгөгдлийн баазыг танилцуулсан бөгөөд энэ сан нь мэдрэлийн эсийн сүлжээнүүдэд объектуудыг таних чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Үүний ачаар 2012 онд “AlexNet” мэдрэлийн эсийн сүлжээ ихээхэн амжилт олж, орчин үеийн хиймэл оюуны үндэс суурийг тавьсан юм.

Ли мөн “Google” компанийн хиймэл оюуны чиглэл хариуцсан салбарыг удирдаж байсан бөгөөд 2024 онд 230 сая ам.долларын хөрөнгө оруулалт татах замаар “World Labs” гарааны компанийг үүсгэн байгуулжээ.

Лиза Сү: AMD компанийн ерөнхий захирал

Лиза Сү 2014 онд AMD компанийг удирдаж эхлэх үед процессор, график чип үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг болох тус компанийн нэгж хувьцааны ханш 3 ам.доллар байсан бол 2024 онд 200 ам.доллароос давжээ. Сүгийн удирдлага дор AMD компани хиймэл оюуны зах зээлийн гол тоглогч болж, мэдрэлийн эсийн сүлжээг сургадаг мэдээллийн төвүүдэд чип нийлүүлдэг болжээ. Сү мөн хагас дамжуулагчийн түүхэн дэх хамгийн том гэрээг байгуулж, программчилдаг чип үйлдвэрлэгч “Xilinx” компанийг 49 тэрбум ам.доллароор худалдаж авсан байна. Тус компани хиймэл оюун болон өндөр гүйцэтгэлтэй тооцоолол хийхэд зориулагдсан “MI300” хэмээх дэвшилтэт чипийг өнгөрсөн онд гаргасан бөгөөд NVIDIA-ийн GPU процессортой өрсөлдөх болсон байна. MI300 чипийн борлуулалт зургаан сарын дотор 1 тэрбум ам.доллароос давжээ.

2024 онд “Time” сэтгүүл Лиза Сүг "Оны шилдэг гүйцэтгэх захирлаар" тодруулсан юм. Олон хүн NVIDIA-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуаныг “Time” сэтгүүлийн нүүрэн дээр нь харна гэж найдаж байсан боловч Лиза Сү энэхүү хүндтэй цолыг хүртжээ. Сү, Хуан хоёр бол холын хамаатан хэдий ч бизнесийн замналынхаа оргил үед л танилцсан гэдэг.

Өнөөдөр AMD компани NVIDIA-тай ширүүхэн өрсөлдөж, “Microsoft”, “Google” зэрэг технологийн аварга компаниудад чип нийлүүлж байна. 2025 онд тус компани мэдрэлийн эсийн сүлжээний сургах үйл явцыг сайжруулахаар шинэ үеийн чип гаргахаар төлөвлөжээ.

Мира Мурати: Thinking Machines Lab-ыг үүсгэн байгуулагч, OpenAI компанийн технологи хариуцсан захирал асан

Мира Мурати “OpenAI” компанид “ChatGPT”, “DALL-E” зэрэг гол бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлтийг хариуцаж байжээ.

2024 онд тэрбээр технологи хариуцсан захирлын албан тушаалаа орхиж, өөрийн "Thinking Machines Lab" компаниа үүсгэн байгуулсан байна. Шинэ компанийн зорилго бол хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд хүмүүст хүртээмжтэй, ойлгомжтой болгох явдал юм. Үүний тулд Thinking Machines Lab нь хиймэл оюуны салбарт шинжлэх ухааны хамтын дэвшилд хувь нэмрээ оруулах техникийн нийтлэл, судалгааны өгүүлэл, нээлттэй эх кодыг тогтмол нийтлэхээр төлөвлөж байна.

Тус компани OpenAI, Meta, Mistral компаниудын шилдэг мэргэжилтнүүдийг хэдийн татжээ. Мурати хиймэл оюуныг илүү ил тод, хүртээмжтэй болгохын тулд судалгаагаа үргэлжлүүлэн нийтэлж, ёс зүйн хувьд зөв алгоритмуудыг бүтээхээр ажиллаж байна.

Жой Буоламвини: Algorithmic Justice League компанийг үүсгэн байгуулагч

Жой Буоламвини 2016 онд Массачусетсийн технологийн хүрээлэнгийн медиа-лабораторид судлаач хийж байхдаа цагаан маск зүүхгүй л бол нүүр царай таних систем нь түүний царайг зөв таньж чадахгүй байгааг олж илрүүлжээ.

Ингээд тэрбээр судалгаа хийхээр шийдэж, хиймэл оюуны алгоритмуудад арьсны өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах талыг агуулж байгааг баталсан байна. 2018 онд Буоламвиний нүүр таних системүүд нь өнгөт арьстай эмэгтэйчүүдийг танихдаа 34.7 хувьд алдаж байсан бол цагаан арьстай эрэгтэйчүүдийг танихад гарсан алдаа ердөө 0.8 хувь байгааг баталсан судалгааны өгүүллээ нийтэлжээ.

Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Буоламвини AI систем дэх ялгаварлан гадуурхалтыг илрүүлж арилгах зорилготой “Algorithmic Justice League” байгууллагыг үүсгэн байгуулжээ.

Элли Миллер: AI хөрөнгө оруулагч, AWS компанийн машин сургалт хариуцсан захирал асан

Гарааны бизнес эрхлэгчид хиймэл оюуныг бизнестээ ашиглах үедээ Элли Миллерт ханддаг. 2019-2022 онд тэрбээр “Amazon Web Services” компанид гарааны компаниуд, сангуудад зориулсан машин сургалтын программын хөгжүүлэлтийг хариуцдаг байв. Үүнээс өмнө IBM компанид AI бүтээгдэхүүн гаргасан хамгийн залуу эмэгтэй болж байлаа.

Гэхдээ Миллер зөвхөн технологийг бий болгоод зогсохгүй бусдад хэрхэн ашиглахыг заадаг. Тэрбээр хиймэл оюуныг бизнест нэвтрүүлэх тухай найман гарын авлага бичсэн бол LinkedIn дээр энэ салбарын тэргүүлэгч дуу хоолой болсоор таван жил өнгөрчээ.

Түүний “The AI Pipeline”, “Girls of the Future” санаачилгууд олон хүнд хиймэл оюуны ертөнцөд хөл тавихад нь тусалдаг бөгөөд эхнийх нь хүмүүст боловсролын эх үүсвэр, зөвлөх хөтөлбөрт хамрагдах боломжийг олгодог бол сүүлийнх нь технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр ажиллах сонирхолтой 13-18 насны охидыг дэмжихэд чиглэдэг.

Жоанн Жан: OpenAI компанийн бүтээгдэхүүн хариуцсан захирал

Хиймэл оюун асуултад хариулж чадна, гэхдээ түүнийг хэрхэн таатай ярилцагч болгох вэ? Энэ бол Жоанн Жаны “OpenAI”-д хариуцан хийж буй ажил юм. Тэрбээр GPT-4, DALL-E 2 болон дууны загваруудыг хөгжүүлсэн бөгөөд хамгийн чухал нь ChatGPT-д өөрийн гэсэн онцлогийг нэмж, түүнийг илүү амьд, эелдэг хариултууд өгдөг болгосон юм.

Тэрбээр АI-ийн өгч буй хариултуудыг илүү амьд болгоход чиглэсэн, АI хэрхэн ажиллах ёстойг тодорхойлж өгсөн “Model Spec” гэх 63 хуудас бүхий баримт бичгийг боловсруулжээ. Мөн OpenAI-ийн анхны хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн болох Labs-ийг гаргахад, ChatGPT-д дууны горим болон хувийн тохиргоог нэвтрүүлэхэд тусалсан байна. OpenAI-д ажиллахаасаа өмнө тэрбээр “Google” компанийн ухаалаг туслах буюу Google Assistant дээр ажиллаж байжээ. Жоанн Жан энэ онд 29 настайдаа Forbes сэтгүүлийн “30 Under 30” жагсаалтад багтсан байна.

Даниэла Рус: MIT CSAIL компанийн захирал, LiquidAI, Venti Technologies компаниудыг хамтран үүсгэн байгуулагч

Даниэла Рус бол Массачусетсийн технологийн хүрээлэнгийн Компьютерын шинжлэх ухаан, хиймэл оюуны лабораторийн (MIT CSAIL) захирал бөгөөд Цахилгаан инженерчлэл, компьютерын шинжлэх ухааны тэнхимийн профессор юм. Түүний удирдлага дор MIT CSAIL компани робот техник, хиймэл оюуны судалгааны тэргүүлэх төв болжээ.

Д.Рус роботуудыг төвлөрсөн удирдлагагүйгээр хамтран үүрэг гүйцэтгэх чадвартай болгох, мөн автомат тээврийн хэрэгслийг хөгжүүлж байгаагаас гадна машин сургалтын шинэ аргуудыг боловсруулж байна. Түүний судалгааны ажлууд өндөр үнэлгээ авсан бөгөөд 2024 онд АНУ-ын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон бол энэ онд технологийн хөгжилд оруулсан онцгой хувь нэмрийг нь үнэлэн Эдисоны медалиар шагнасан байна.

Тэрбээр мөн AI-ийн дэвшилтэт шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлж буй “LiquidAI”, “Venti Technologies” компаниудыг үүсгэн байгуулжээ.

Дафна Коллер: Insitro, Coursera компаниудыг үүсгэн байгуулагч

“

Coursera" компанийг хамтран үүсгэн байгуулагчийн хувиар анх танигдсан Дафна Коллер одоо “Insitro” хэмээх гарааны компанидаа ажиллаж байна. Энэ бол шинэ эмүүдийг гарган авахад хиймэл оюуныг ашиглаж буй биотехнологийн компани юм. 2018 онд байгуулагдсан тус компани 400 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан бөгөөд “Gilead”, “Bristol-Myers Squibb” зэрэг эмийн томоохон компаниудтай хамтран ажиллаж байна.

Өнөөдөр венчур хөрөнгө оруулалтын компаниуд “Insitro”-г 2.4 тэрбум ам.доллароор үнэлж байгаа бол Дафна Коллер 2024 онд Forbes сэтгүүлээс гаргадаг өөрийн чадлаар хөрөнгө босгосон хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтад 340 сая ам.долларын хөрөнгөтэйгээр багтсан байна.

Коллер бол Стэнфордын их сургуулийн профессор бөгөөд анагаах ухааны мэдээлэлд дүн шинжилгээ хийхдээ гүнзгий суралцах аргыг 2000-аад онд ашиглаж байжээ. 2012 онд тэрбээр Эндрю Ыний хамт “Coursera” компаниа байгуулж, дээд боловсролыг сая сая хүнд хүртээмжтэй болгожээ.

Харин түүний өнөөдрийн зорилго бол бол хиймэл оюуныг ашиглан эмийн хөгжлийг хурдасгах явдал юм. Хэрвээ “Insitro” компанийн судалгаа хөгжүүлэлт амжилтад хүрвэл ирээдүйд эмүүдийг лабораторид бус харин мэдрэлийн эсийн сүлжээнүүд дээр гарган авах болно.

Даниэла Амодей: Anthropic компанийн захирал бөгөөд хамтран үүсгэн байгуулагч

Anthropic бол хиймэл оюуны салбар дахь хамгийн нөлөө бүхий компаниудын нэг бөгөөд ChatGPT-ийн өрсөлдөгч Claude чатботыг гаргасан юм. Тус компани мэдрэлийн эсийн сүлжээнүүдийн аюулгүй байдал болон урьдчилан таамаглах чадварыг хөгжүүлж байгаа бөгөөд "хиймэл оюуны үндсэн хууль"-ийн зарчмаар хиймэл оюуныг бүтээж, хиймэл оюуны системүүдийг ёс зүйн тодорхой зарчмын дагуу хөгжүүлдэг.

Өнгөрсөн онд 18 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн энэ компанийн захирал бол Даниэла Амодей юм. “Anthropic”-ээс өмнө Амодей OpenAI-д ажиллаж байсан бөгөөд хэд хэдэн гол албан тушаалыг хашиж байжээ.

Өнгөрсөн онд тэрбээр Forbes сэтгүүлээс гаргадаг өөрийн чадлаар хөрөнгөө босгосон хамгийн баян эмэгтэйчүүдийн жагсаалтын 41 дүгээрт бичигдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал

“Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
“Морин хуурын үүсэл, хөгжил, өв соёл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо
 
Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ