ВАШИНГТОН, 2025 оны гуравдугаар сарын 26 /mail/. Америкийн “SpaceX” компани түүхэнд анх удаа Дэлхийн туйлуудын дээрх орон зайд сансрын нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа тухайгаа мэдэгджээ.
Тодруулбал, Норвегийн туйлын судалгааны “Фрам” хөлөг онгоцны нэрээр нэрлэсэн “Fram2” хөтөлбөрийн хүрээнд дөрвөн хүн тойрог замд гарч, хойд болон өмнөд туйлыг дөрвөн өдрийн турш тойрох ажээ. Энэ хугацаанд багийн гишүүд шинжлэх ухааны 22 туршилт хийнэ.
Нислэгийг “SpaceX” компанийн “Crew Dragon Resilience” хөлгөөр үйлдэх бөгөөд хөлгийг гуравдугаар сарын 31-ний өдөр Флорида муж улсын Канавералын хошуун дахь сансрын төвөөс хөөргөхөөр төлөвлөжээ. Нислэгийн багийн бүрэлдэхүүнд энэхүү төслийг санхүүжүүлж буй Мальта улсын криптовалютын магнат Чун Ван, Норвегийн кино найруулагч Яннике Миккельсен, Германы робот техникийн инженер Рабеа Рогге, Австралийн туйл судлаач Эрик Филипс нар багтсан бөгөөд тэд бүгдээрээ анх удаа сансарт ниснэ.
Сансарт байх хугацаандаа багийнхан олон туршилт хийх ажээ. Тухайлбал, SpaceXray төсөл буюу сансарт анх удаа рентген зураг авах, цус багадалт, ясны эрүүл мэндийг судлах, мөн мөөг ургуулах туршилт болон булчин, ясны массын алдагдлаас хамгаалах зорилгоор цусны урсгалыг хязгаарлах зэрэг туршилтуудыг хийнэ.
Харин “SpaceX” компани сансрын нисгэгчдийн сахарын түвшнийг хянах бөгөөд эх дэлхийдээ эргэж ирснийх нь дараа MRI шинжилгээ хийх ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Д.Жаргал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!