Өнөөдөр буюу 2025 оны 5 дугаар сарын 6-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: Улаан нуурын эко системийг сэргээх “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор төслийн нээлт болно. Утас: 80100107, 88059506
11:00 цагт: БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, хатагтай Коринн Пареира Да Силва “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцэд оролцож, “ Франц, Монгол хоёр Улсын хоорондын харилцааны нэгэн жаран, үр дүн ба хэтийн төлөв” илтгэл тавина.
12:00 цагт Офицеруудын ордонд: “Эх орон-Аугаа ялалт” номын нээлт болно. Утас: 99749024
13:00 цагт МҮЭСТО-д: Шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах “Эрдэнийн чагнуур” шагнал гардуулах ёслол болно. Утас: 99038042
14:00 цагт Төрийн ордонд: “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” хэлэлцүүлгийг УИХ-ын ЭЗБХ-оор хэлэлцэнэ.
Сүхбаатарын талбайд: “Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.
Завханд: Аймгийн бүжгийн спортын аймгийн аварга шалгаруулах “Show dance-2025” тэмцээн болно.
Орхон аймагт: “Хойд бүс-Эрдэнэт 2025” эдийн засгийн форумыг зохион байгуулна.
Мандалговьд: Дундговь аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос аймгийн ЗДТГ-тай хамтран "Спортын сэтгэл зүй" сургалт зохион байгуулна.
Ховд аймгийн Мянгад, Мөнххайрхан суманд: Хаврын бүсийн хурдан морины уралдаан болно.
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.