Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр боллоо.
Стандарт, хэмжил зүйн талаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа болон 2023 онд Стандарт, хэмжил зүйн салбарын дэвшүүлсэн зорилтын талаар Стандарт, хэмжил зүйн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ууганбаяр илтгэл тавьж, мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр Нийслэлийн лаборатори үндсэн үйл ажиллагаагаа танилцуулж, мэдээлэл өгснөөс гадна бүртгэл санхүүгийн чиглэлээр анхаарах асуудал, санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл зэргээр СХЗГ-ын Санхүүгийн хэлтсийн дарга О.Оюунтуяа, Эдийн засагч Ч.Чимгээ нар оролцож, илтгэл тавьж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Салбарын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдөр үргэлжлэн Стандарт хэмжил зүйн газарт Төрийн албаны зөвлөл, Нийслэлийн прокурорын газар, Авлигатай тэмцэх газраас тус бүр аймгуудын хэлтсийн дарга нар болон нийслэлийн удирдах албан хаагчдад хяналт шалгалтын талаарх хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн шинэчлэлийн талаарх илтгэл тавьж, холбогдох чиглэлийн мэдээлэл, зөвлөгөө өгч, оролцогчдын асуултанд хариулсан үйл ажиллагаа болсон юм.
Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ой энэ 2023 онд тохиож байна. Ой арга хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, цаашид анхаарах талаар ХХШБГ-ын дарга Л.Баярхүү, МТСЛСТ-ийн дарга Ч.Содном нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
СХЗГ-ын ахлах мэргэжилтнүүд 21 аймгийн Стандарт, хэмжил зүйн газрын хэлтсийн дарга нарт илтгэл тавьж, санал солилцлоо.
Тодруулбал, Орон нутагт үнэт металлын сорьцын хяналтыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэхэд анхаарах нь, баримт бичиг боловсруулахад анхаарах асуудал, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт болон төрийн албан хаагчийн манлайлал, чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартын хэрэгжүүлэлт зэрэг сэдвээр сургалт, зөвлөгөөн зохион байгууллагдлаа.
Мөн энэхүү сургалт, зөвлөгөөний үеэр хэмжил зүйн улсын байцаагч нар хэмжил зүйн хяналт шалгалтанд хамаарах хууль тогтоомж, дүрэм журмын шинэчлэл болон 2023 оны хяналт шалгалтын төлөвлөгөө, хэмжил зүйн хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, загварын туршилт, аж ахуйн нэгжийн хэмжил зүйн үйл ажиллагааны үнэлгээ зэргээр илтгэл тавьсан юм. Энэхүү үйл ажиллагааны дараа улсын байцаагч нар СХЗГ-ын Эталоны лабораториудтай танилцсан юм.
Ийнхүү илтгэл, зөвлөгөөний дараа зөвлөгөөнд оролцогчдод агентлагийн дарга Стандарт, хэмжил зүйн газрын зохион байгуулалтын үндсэн нэгжийн дарга болон 21 аймгийн СХЗ-н хэлтсийн дарга нартай 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж, гарын үсэг зурлаа.
Мөн 21 аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний үр дүнг танилцуулж, шалгарсан хэлтсүүдэд шагнал гардууллаа.