Монголын эгч дүү хоёр тамирчин Чогсомжавын Маралгоо, Мартаа нар 3 дугаар сарын 28-наас 4 дүгээр сарын 2-нд БНСУ-ын Гимчёнь хотод болсон олон улсын теннисний холбоо (ITF)-ны 18 хүртлэх насны дэлхийн эрэмбийн оноо цуглуулах тэмцээний хосын төрөлд түрүүлжээ.
Эгч дүүс Гуулин улсад "J30" ангилалд хосын төрөлд оролцохдоо нийт 4 тоглолт хийсэн байна. Харин ганцаарчилсан төрөлд хоёулаа шилдэг наймд шалгарсан ч хожигдол хүлээсэн байна.