АНУ-ын Нью-Йорк хотод зохиогдсон олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд манай эрэгтэй тамирчид амжилттай оролцож 57 кг жинд ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ хүрэл, 61 кг жинд МУГТ Э.Бэхбаяр мөнгө, 86 кг-д ОУХМ Н.Батбилгүүн хүрэл медаль тус тус хүртлээ.
Мөн энэхүү тэмцээнд шүүгчээр ОУ-ын 1-р зэрэглэлийн шүүгч, ҮШБ-ийн дасгалжуулагч Г.Амархүү оролцсон.
Тухайн тэмцээнтэй зэрэгцээд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан дэлхийн шилдгүүд чуулсан Поддубный лигт манай улсын хоёр шилдэг тамирчид болох МУГТ Т.Тулга, ОУХМ О.Сүлдхүү нар амжилттай оролцож өөрсдийн өрсөлдөгчид болох ОХУ-ын Дагестаны шилдэг тамирчдыг дарааллан буулган авч эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. Т.Тулга, О.Сүлдхүү нарын хувьд Москва хотоос шууд АНУ-ыг зорин ҮШБ-ийн хамтарсан бэлтгэлүүдэд хамрагдаад ирэх юм байна.
Эх сурвалж: Монголын мэдээ /MNB/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!